Дундговь аймаг
Сайхан-Овоо сумын малчдын зөвлөгөөн-2024 арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг арга хэмжээний хүрээнд:
1. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн танилцуулга
2. Дээрх хөтөлбөртэй холбогдуулан хоршоодод эзэмшүүлэх газрыг, хууль журмын дагуу хэрхэн эзэмших талаар танилцуулга
3. Өвөлжөө, хаваржаандаа малын ногоон тэжээл, тариалах
4. Малын тоо, толгойн албан татварын талаарх мэдээлэл
5.Нийгмийн халамжийн чиглэлээр олгогдох төсөл, хөтөлбөрийн танилцуулга
6. Хог хаягдал, хуванцар савны хэрэглээнээс татгалзах талаар
7. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, 6-8 сарын цаг агаарын прогнозын талаар
8. “МОНГОЛ ЗАЯА”сэдэвт лекц
9. 2024 онд орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын талаарх танилцуулга зэрэг сэдвүүдээр лекц, мэдээ, мэдээллийг малчиддаа хүргэв.
Дундговь аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн Нийгмийн даатгалын газрын мэргэжилтэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнгүүд ирж ажиллалаа.
Зөвлөгөөн уулзалтанд цаг заваа гарган хүрэлцэн ирсэн 150 гаруй малчиддаа талархал илэрхийлээд мал сүрэг нь түм бум хүрч, малчин түмэн маань аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Урилгаар хүрэлцэн ирж, мэдлэг мэдээлэл хүргэсэн багш, илтгэгч нартаа талархалаа. Зөвлөгөөний цайлах арга хэмжээг зохион байгуулсан сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон ЗДТГ-н албан хаагч нартаа баярлалаа.
Дундговь аймгийн ТХДЖТеатрын залуу уран бүтээлчидтэй хамтран малчдад зориулан дуу хууртай үдшийн цэнгүүнийг зохион байгуулсан Соёлын төвийн хамт олонд, хүрэлцэн ирсэн театрын залуу уран бүтээлчиддээ баярласан талархсанаа илэрхийлье.