Дундговь аймаг
Улсын морь цоллооч Цоодолын Баянмөнх агсны нэрэмжит 2-р уралдаан 2024 оны 05 сарын 24-нд амжилттай болж өнгөрлөө. Эх хэл,аман илэрхийллийн томоохон төрөл болох хурдан морины цол дуудах соёлын биет бус өвийг хөгжүүлэх,ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах,хайртай аавынхаа залгамж халааг бэлтгэх зорилгоор "УЛСЫН МОРЬ ЦОЛЛООЧ ЦООДОЛЫН БАЯНМӨНХ" агсны хань,үр хүүхдүүд жил бүр уламжлал болгон сурагчдын дунд "ХУРДАН МОРЬ ЦОЛЛОХ" уралдааныг ивээн тэтгэн 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд 1-9-р ангийн 20 гаруй сурагчид оролцсоноос:
БАГА АНГИЙН СУРАГЧДААС: 1-р байр 1а ангийн сурагч Баттүвшингийн Баянмандах алтан медаль өргөмжлөл 100000 төгрөг,
2-р байр 2а ангийн сурагч Батболдын Ухаанзаяа мөнгөн медаль,өргөмжлөл ,75000 төгрөг
3-р байр 3а ангийн сурагч Жанчивын Билгүүн хүрэл медаль,өргөмжлөл,50000 төгрөг
Тусгай байр- 4а ангийн сурагч Энхбаярын Эрхэмбаяр , Нямдаваагийн Гансоёмбо, 5а ангийн сурагч Тэгшжаргалын Энх-Ирээдүй нар эзэлж тус бүр өргөмжлөл 25000 төгрөгийн эзэн боллоо.
ДУНД АНГИЙН СУРАГЧДААС: 1-р байр 6а ангийн сурагч Өлзийтүвшингийн Ариунхүү алтан медаль өргөмжлөл 100000 төгрөг
2-р байр 9а ангийн сурагч Батболдын Амин-Эрдэнэ мөнгөн медаль,өргөмжлөл ,75000 төгрөг
3-р байр 7а ангийн сурагч Энхтайвангийн Жавхлантөгс хүрэл медаль,өргөмжлөл,50000 төгрөг
Тусгай байр- 8а ангийн сурагч Эрдэнэбаярын Отгон-Эрдэнэ , 9а ангийн сурагч Даваасүрэнгийн Баянбат, Уранчимэгийн Билгүүн нар эзэлж тус бүр өргөмжлөл 25000 төгрөгийн эзэн боллоо.
Уралдааны шагналыг УЛСЫН МОРЬ ЦОЛЛООЧ ЦООДОЛЫН БАЯНМӨНХ агсны ээж сумын өндөр настан Бямба гуай болон түүний том эгч , ахмад багш Цоодолын Сарантуяа нар сурагчдад гардуулан өглөө. Хүүхэд багачуудын оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.