Дундговь аймаг
2024 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын УЦУОШТөвийн харьяа Ус судлалын өртөөний ус судлалын ерөнхий технологич инженер Р.Мөнхцэцэг, усны инженер Х.Дэмбэрэлмаа нар Онги голын харуулын ажил байдалтай танилцаж, шалган туслах ажил хийсэн.
2023 онд болсон их үерийн улмаас хайрга чулуу, элс шороо ихээр зөөгдөн овоорсны нөлөөгөөр баруун салаагаар урсдаг байсан үндсэн гол зүүн салаагаар урсдаг болж, урсгалын үндсэн чиглэл өөрчлөгдөж, 8ш шон байснаас баруун салаанд 4ш шонгоос бусад нь их үерийн улмаас дарагдаж алга болж голын гулдрил буюу үндсэн ус урсдаг байсан чиглэл өөрчлөгдөж хэмжилтийн шонгууд шаардлага хангахгүй болсон бөгөөд баруун салаа нарийсаж, урсгалын хурдгүй тогтонги устай болсон, зүүн салаагаар үндсэн гол урсаж, ажиглагчийн өөрөө зоож хэмжиж байсан усны түвшний хэмжих зориулалтын бус нарийн 2ш шон хөдөлгөөн орсныг нивелирдэн тогтоож, сугалж авсан.
Голын урсгалд хөндлөн тросс татаж троссын дагуу нэг эгнээнд усны түвшин хэмжилтийн стандарт хангасан 6 шонг, зоосон бөгөөд үерийн улмаас тэмдэгт болгох, мөн шонгийн хөдөлгөөн орохоос сэргийлэх үүднээс эдгээр хэмжилтийн шонгийн хажуугаар 2м урттай нарийн арматур шон 1ш-ийг хамт зоосон. 9 дугаар шонг мөн сэргийлэх үүднээс арматур шонгийн гадуур турбан шонг зоосон. Мөн хэвгийн 1 шонг хэмжилтийн шонгуудаас дээш 77м-т зоосон. Бүх шонгуудыг нивелирдэн засваруудыг шинэчлэн тогтоож ажиллалаа.