Дундговь аймаг
Дундговь аймаг
2023-2024 оны хичээлийн жилд бага боловсролыг 29 суралцагч, суурь боловсролыг 45 суралцагч, бүрэн дунд боловсролыг 15 суралцагч амжилттай дүүргэж мөнгөн хонхны баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Хонхны баяраар сургуулийн захирал Ш.Отгонжаргал нээн үг хэлж, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт болов. Мөн амжилттай суралцсан төгсөгчдөд аймгийн болон Монголын сурагчдын холбооны шагналуудыг гардуулж амжилт хүслээ.