Дундговь аймаг
09 сарын 13-15-ны өдрүүдэд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх, “ Нээлттэй- Дундговь ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд говийн бүсийн залуучуудын хөгжлийн бодлогыг тодорхойлох, зорилгоор “Говийн залуус” 1000 залуучуудыг хамруулсан эвент арга хэмжээнд Гурвансайхан сумын малчин залуусаа амжилттай хамруулан оролцууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан Дэмбээ, Айраг уултын тэмцээн болон нээлттэй хэлэлцүүлэгт малчин залуус болон төрийн албан хаагчид идэвхитэй хамрагдлаа. Говийн залуус арга хэмжээнд идэвхитэй оролцсон төрийн албан хаагчид,малчин залуустаа талархал илэрхийлье.