Дундговь аймаг
2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр МУГБагш Ц.Пэлжээгийн нэрэмжит Сайхан-Овоо сумын ЕБС-н 2024-2025 оны хичээлийн жилийн баярын өдрийг нээж сумын засаг дарга Г.Лувсанрагва , МУГБагш З.Цэвээнравдан, тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Намчиндулам, ЕБС-н сургалтын менежер Р.Цэцэгмандах нар нээн үг хэлж багш сурган хүмүүжүүлэгчид, ажилчид, энхрий бяцхан хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баярын мэнд дэвшүүллээ.
Мөн энэ хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцаж байгаа алдрай бяцхан сурагч нарт сумын Засаг дарга болон ЗДТГ-аас хичээлийн хэрэглэгдэхүүнээр гарын бэлэг гардуулан өглөө. МУГБагш Ц.Пэлжээгийн 100-н насны ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан түүний гэгээн дурсгалд зориулан түүний намтар уран бүтээл, ажил амьдрал, төрөлх сумынхаа сургуулийн түүхэн замналыг бүтээж туурвин хойч үедээ номын цагаан суврага болгон үлдээж энэхүү өдөр НОМЫН НЭЭЛТЭЭ хийж, хурдан дааганы уралдаан хүүхэд багачуудын дунд бөх, гүйлтийн тэмцээнүүдийг ивээн тэтгэн зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан түүний хань, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсөд та бүхэндээ Сайхан-Овоо нутгийнхаа зон олны нэрийн өмнөөс баярлаж талархаснаа илэрхийлье.