Дундговь аймаг
Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу, өсвөр насны хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагчдад "Эрүүл амьдралын хэв маяг", "Мэргэжил сонголт" сэдвээр сургалтыг ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн, эрх зүйн хөтөч Э.Отгонцэцэг зохион байгууллаа. Сургалтад 21 сурагч хамрагдсан. Идэвхтэй оролцсон сурагчид болон ангийн багш Ц.Дэлгэртөгс багшдаа баярлалаа.