Дундговь аймаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлыг хамтран шийдэж, иргэдийн тасралтгүй боловсролыг дэмжих, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо” арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ахмадын байранд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэд, тэдгээрийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч, төрийн байгууллагын албан хаагч нийт 50-иад иргэн хамрагдсан. Арга хэмжээний үеэр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль сэдвээр Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт тусламж, тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээ сэдвээр ХЭХАХМэргэжилтэн А.Ралжигмаа, Улсын бүртгэлийн мэдээлэл олгох сэдвээр Улсын бүртгэгч Ц.Отгонсугир, Дасгал хөдөлгөөн сэдвээр ЭМТ-ийн статистикч дүн бүртгэгч Н.Анхчимэг нар мэдээлэл өгч, Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Н.Бямбажаргал иргэдэд үзлэг зөвлөгөө өгч ажилласан.
Арга хэмжээнд ирсэн иргэдийн дунд Шагай наадгай, Хөгжөөнд тоглоом, Алтан хонх зэрэг тэмцээн уралдааныг багт хуваан зохион байгуулж гарын бэлэг өгч нэг өдрийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлсэн. Хамтран ажилласан ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд, ЭМТ-ийн эмч, албан хаагчид, Ахмадын хороо, тус арга хэмжээг ивээн тэтгэсэн Сэрүүн Онги ХХК-даа талархал илэрхийлж байна.
Алтан хонх тэмцээнд:
1-р байрыг Э.Будсүрэн, 2-р байрыг З.Цэдэнрулам, 3-р байрыг Г.Үүрдмөнх
Хөгжөөнт тэмцээнд багийн дүнгээр:
1-р байрыг Б.Бархүү ахлагчтай баг, 2-р байрыг Т.Гэрэл ахлагчтай баг, 3-р байрыг Б.Давааханд ахлагчтай баг тус тус эзэлсэн байна. Нийт оролцсон бүх хүмүүстэй баярлалаа.