Дундговь аймаг
2024 оны ОНХС-н хөрөнгөөр дуут,чанга яригчийг худалдан авч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр УБ хотын иргэн Э.Алтангэрэл гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Дуут чанга яригч тавьснаар сумын төвийн урд болон хойд хэсэгт дуут дохио сонсогддоггүй байсан бол энэхүү төхөөрөмжийг байгуулж соёлын төвийн дээвэрт / гадна талд 6ш / суурилуулснаар дуут дохионы сонсогдох цар хүрээ сумын төвөөс 2 км-н радиуст сонсогдох боллоо. Энэхүү чанга яригч төхөөрөмжийг ашиглан олон нийтэд мэдээлэгдэх зарлан мэдээллийг хүргэх нөхцөл бүрдэж байна.