Дундговь аймаг
Дундговь аймаг
Энэ удаагийн үйл ажиллагаанд нийт 41 хүн хамрагдан "Хичээлийн жилийн зорилго зорилт, ЭШ-ын шинэ журам, хичээлийн жилийн бүтэц", " ХХТХуулийн шинэчилсэн найруулга", " Эцэг эхийн хандлага хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөх нь" зэрэг мэдээлэл зөвлөмж авлаа. Мөн НБА Г. Мөнхцэцэг, ЭМТ-ийн эмч О. Амарсайхан, цагдаа ахлагч Г. Мягмарсүрэн нар мэдээлэл, зөвлөмж өгч хамтран ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид "Номын сан, Цахим анги, Сэтгэлзүйн өрөө"-ний тохижилттой танилцаж, үдийн цайны амталгаа хийлээ.