Дундговь аймаг
Гурвансайхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг 2024.10.28-ны өдөр 95,2 хувийн ирцтэйгээр хуульд заасны дагуу хамгийн ахмад төлөөлөгч Лочингийн Өлзийбат удирдан хуралдаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Баярхүүгийн Содномыг дэмжин баталж, сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардууллаа. Мөн сумын Засаг Даргад Бандисүрэнгийн Энхтуяаг нэр дэвшүүлэн Дундговь аймгийн Засаг даргад уламжиллаа.