Дундговь аймаг
Гурвансайхан сумын золбин нохой, муурын устгал 2024 оны 11-р сарын 17-ний 08-н цагаас 17-н цаг хүртэлх хугацаанд зохион байгуулагдлаа. Улаанбаатар хотын СХД-ийн хот тохижилтын” Эх булаг” ХХК-ны анчид Б.Отгонбаатар, С.Пүрэвжав , хэсгийн цагдаа а/ч Г.Мягмарсүрэн, 5-р багийн Засаг дарга Ж.Балдан нар хамтран сумын хэсгийн төлөөлөгч д/ч Ц.Мөнгөнсүхээс галт зэвсэгтэй хэрхэн ажиллах аюулгүй, ажиллагааны талаар заавар, зөвлөгөө авч ажиллаа. Сумын төв болон сумын төвийн урд, хойд, баруун, зүүн, хогийн цэгт устгал хийсэн бөгөөд 65-н нохой, 33-н муур нийт-98 золбин нохой, муур устгаж ажиллалаа.