Гурвансайхан сум

Дундговь аймаг

Мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     2023 оны 03 дугаар сарын 31. 4 дүгээр сарын 01-ний дөрүүдэд Дундговь аймгийн Зүүн бүсийн төрийн албан хаагчдын “ Харилцан хүндэтгэе” IV зөвлөгөөнийг Гурвансайхан суманд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнд АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн асан, МУСГЗүтгэлтэн , Төрийн тэргүүн түшмэл , доктор, профессор Содномын Батмөнх урилгаар оролцож төрийн албыг иргэдэд хүргэхэд анхаарч ажиллах, төрийн албанд ажиллахын мөн чанар, манлайлал зэрэг сэдвээр төрийн албаны олон жилийн туршлагаасаа мэдээлэл хийж, аймаг сумынхаа хөгжлийн төлөө ажиллаж байгаа нийт албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.АЗДТГ-ын ХШҮ-ний хэлтсийн дарга Даариймаа, Архивын тасгийн эрхлэгч Уранбайгаль, Дэлгэрцогт сумын Засаг даргын орлогч Золжаргал , Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт, Гурвансайхан сумдын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид болон Хулд сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон урилгаар оролцож 8 сумын 168 албан хаагч оролцлоо.

 

Зөвлөгөөний үеэр ХШҮ-ний хэлтэсийн дарга Даариймаа сумдын 2022 оны ХШҮ-ний тайланг танилцуулж, цаашид хяналтандаа авч , анхаарч ажиллах талаар мэдээлэл хийлээ. Мөн өөрийн хариуцсан ажилдаа идавх санаачлага гарган ажилласан албан хаагчдыг аймгийн Засаг даргын жуух бичиг, хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа.

 Зөвлөгөөнд оролцсон сум бүр төрийн албаны онцлох ажлын мэдээллийг хийж, туршлагаа хуваалцлаа. Гурвансайхан сумын ЗДТГ-ын Архивын тохижилт, бүртгэл, үйл ажиллагааны туршлагыг бусад сумдын архив бичиг хэргийн албан хаагчдад танилцуулан , Архивын Ерөнхий газрын Батламжийг гардууллаа.Зөвлөгөөний 2 дахь өдрөө нөхөрсөг сдортын арга хэмжээгээр үргэлжилж, Волейбол, Шатар, Ширээний теннис, Дартс төрлүүдээр албан хаагчид маань өрсөлдөж нийт дүнгээр шилжин явах цомыг Гурвансайхан сумын ИТХ,ЗДТГ-ын хамт олон 4 дэх удаагаа хүлээн авлаа. 


Их уншсан

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ХУВААРИЛАГДСАН УЛААН БУДААГ ТАРААЖ ЭХЭЛЛЭЭ.

"САЙН ХИЧЭЭЛ - 2024"

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САМБО БӨХ-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД ХУРД, ХҮЧЭЭ СОРИН ӨРСӨЛДЛӨӨ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "МОНГОЛ ШАГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БАГШ АЖИЛЧИД СУРАГЧИДАД СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЭКО КАБИНЕТ”-тай боллоо.

“ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”