Гурвансайхан сум

Дундговь аймаг

Мэдээ

ДААМНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МОНГОЛЫН ДААМНЫ ХОЛБООНООС СУМДАД ШҮҮГЧ БОЛОН ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ СУРГАЛТАНД ОРОЛЦОГЧДЫН ДУНД ДААМНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦАСАА ӨМСЛӨӨ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН А/02 ДУГААР ЗАХИРАМЖААР МОНГОЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ӨВ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШИХ" УРИАЛГАД НЭГДЭЖ МОНГОЛ ХУВЦАСААРАА ГОЁЛОО.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО. ХУРАЛДААНААР СУМЫН ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ БОЛОН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ ЭНЭ ДОЛОО ХОНОГТОО ХИЙГДЭХ АЖИЛУУДЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАР БОЛОН АЛБАН ХААГЧДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ ХУРАЛДЛАА.

2024 ОНЫ ХҮН АМ, МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАН, ХАШАА ХУДГИЙН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

ГУРВАНСАЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 12-Р САРЫН 06-НИЙ А/98 ДУГААР ЗАХИРАМЖААР ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ. СУМЫН ХЭМЖЭЭНД 1,2,3,4,5-Р БАГТ МАЛ ТООЛЛОГЫН 5-Н АЖЛЫН ХЭСЭГ ГАРНА. 2024 ОНЫ 12-Р САРЫН 17-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ МАЛ ТООЛЛОГО ЯВАГДАЖ ДУУСНА.

БОХИРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

ШУГАМУУД БӨГЛӨРСӨН, БОХИР ДАВЖ АСГАСАН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БАЙГААГ СУМЫН ЦЭВЭРШҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЭР БАРИХ ТЕНДЕРТ ШАЛГАРСАН КОМПАНИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЭНЭ ӨВЛИЙГ ДАВАХ ХЭМЖЭЭНД АВААЧИЖ ЯНЗЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ. 1М ХИРТЭЙ ЗУЗААН ЛАГ ҮҮССЭН БАЙДЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЖИЛУУД ЯВАГДАЖ БАЙНА.

ХУУЛИЙН МЭДЛЭГИЙН СОРИЛГО ЯВУУЛЖ АЛБАН ХААГЧДАА СОРИЛОО.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ХУУЛИЙН МЭДЛЭГИЙН СОРИЛГО ЯВУУЛЖ СОРИЛГЫН ОНООГООР ТЭРГҮҮЛСЭН АЛБАН ХААГЧИЙГ НУТГИЙН ЭГЧИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР УРАМШУУЛЛАА.

"НОМЫН БАЯР-2024" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сургуулийн номын сангаас "УНШДАГ ХҮҮХЭД ХӨГЖДӨГ" уриан дор "НОМЫН БАЯР-2024" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Номын баяраар: Шинэ номын үзэсгэлэн Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн Шүлгийн уралдаан Бүтээлийн танилцуулга Асуулт хариултын тэмцээн Авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт "Уншдаг хүүхэд хөгждөг" сарын аяны дүгнэлт зэрэг үйл ажиллагаанууд болж, шилдгүүдээ тодрууллаа.

"СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР"-ЫН ХҮРЭЭНД

ДЭЭДСИЙН УХААНЫГ ДЭЭЖЛЭН ӨВЛӨХҮЙ МОНГОЛ УЛСЫН 80 ДАХ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЖАМЦЫН СОДНОМЫН АМЬДРАЛ, ТҮҮХЭН ЗАМНАЛЫГ ХҮҮХЭД БАГАЧУУД ИРГЭДЭД ТАНИУЛАН СУРТЧИЛАХ ЗОРИЛГООР ҮЗЭСГЭЛЭНГ ДЭГЛЭН 7 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ГАРГАСАН. ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХААЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГТЭЙ ХАМТРАН ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.СОДНОМЫН ГЕНЕРАЛ ХУВЦСАНД ХОРГО ХИЙХ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, Ж.СОДНОМЫН АЖИЛ АМЬДРАЛ, ТҮҮХЭН ЗАМНАЛ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН, НУТГИЙН ЗУРААЧ С.ЧУЛУУНБАТЫН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН Ж. СОДНОМЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ АСУУЛТ ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН ЗЭРГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХАРАМСАХГҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА- ХДХВ, ДОХ-ООС СЭРГИЙЛЬЕ- МЭРГЭЖЛИЙН ЭМЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВЦГААЯ ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД "ХАРАМСАХГҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА-ХДХВ, ДОХ-ООС СЭРГИЙЛЬЕ МЭРГЭЖЛИЙН ЭМЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВЦГААЯ" УРИАН ДОР МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ИРГЭДЭД ТАРААХ МАТЕРИАЛ ГАРЫН АВЛАГЫГ 58 ХҮНД ТАРААЖ ДЭЛХИЙН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙН ХҮРЭЭНД ЖИЛ БОЛГОН УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ АРД ИРГЭДИЙН ДУНД ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА. МӨН ОРОЛЦСОН БАГ БҮР УРИАЛГА БОЛОН МАТЕРИАЛЫГ ХИЙЖ ИРЖ НИЙТЭД МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН. НИЙТ 5 БАГ 35 ТАМИРЧИД ОРОЛЦОЖ ЭХНИЙ 3 БАЙРЫГ ШАЛГАРУУЛАН МЕДАЛЬ ГАРЫН БЭЛЭГ БУЮУ ЗӨВ ААРЦНЫ ҮРЭЛ, ГОЁ ТАРАГААР ШАГНАН УРАМШУУЛЛАА.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН АНХДУГААР ШУУРХАЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.ЭНХТУЯА БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУД БОЛОН ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТНҮҮД, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛ ЗАРЛАЖ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ, ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ ҮЕИЙН БУСАД АСУУДЛУУДААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЭН ХУРАЛДЛАА.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАН ЗАРЛАСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ГУРВАНСАЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА Д.БАЯРЦЭНГЭЛ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.ТӨРИЙН ӨНДӨР БОСГЫГ ДАВЖ, ТӨР ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАХААР СЭТГЭЛ ШУЛУУДСАН ТАНЬД БАЯР ХҮРГЬЕ.

Их уншсан

ГОВИЙН ЗАЛУУС-2024 ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

СУМЫН ТӨВИЙН НИЙТ ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙН ЭЛС ЗӨӨХ ТҮРЭХ ТЭГШЛЭХ АЖИЛ ЯВАГДЛАА.

ЕБС-ИЙН ХАМТ ОЛОН БАЙГУУЛЛАГЫНХАА ХАШААГ БУДЛАА.

ЦЭЦЭРЛЭГ-ИЙН ХАМТ ОЛОН БАЙГУУЛЛАГЫНХАА ХАШААГ БУДЛАА.

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ДУНДГОВЬ АЙМГИЙН АХМАДЫН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ЗҮҮН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ДУНДГОВЬ АЙМГИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

"НАМРЫН ӨНГӨ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛАА.