Гурвансайхан сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Танилцуулга

 Одоогоос 40 жилийн тэртээ 1976 онд цэцэрлэг маань анх 25 хүүхдийн ясли нэртэйгээр бяцхан үрсийнхээ өмнө үүд хаалгаа нээж байсан бол 1992 онд сумын Хүүхдийн цэцэрлэг болж гал тогоо хичээлийн байр , дуу хөгжим спортын заал зэргээ өргөтгөж 4 үндсэн бүлэгт 100 хүүхэд хүлээн авч бага насны хүүхдэд СӨБ олгох их үйлсийн гараагаа эхэлсэн ба 2012 он хүртэлх хугацаанд сумын 5 багийн 150-200 хүүхдийг ердийн,ээлжийн, зуны хувилбарт гэр цэцэрлэгийн үйл ажиллагаагаар сургуульд амжилттай бэлтгэн оруулсаар иржээ . 2012 онд улсын төсөв болон УИХ-ын гишүүн Р.Раашийн дэмжлэгтэйгээр 510 сая төгрөгийн өртгөөр 100 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ байртай болж  4 үндсэн бүлэгт  багш,  туслах багш, нярав тогооч эмч жижүүр сантехникч эрхлэгч гэсэн 18 хүний бүтэц бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.2016 оны хичээлийн жилд Боловсролын тэргүүний ажилтан 1 ээр нэмэгдэж Боловсролын тэргүүний ажилтан -2, Тэргүүлэх зэрэгтэй багш -1, Заах аргач зэрэгтэй багш -1 , туслах багш нар 100% сургалтанд хамрагдсан дадлага туршлагтай багш нар ажиллаж байна.Бид Хүүхэд бүрт “Би чадна” гэсэн итгэлийг төрүүлж ажиллах уриатай ажиллаж 2016 онд Улсын хэмжээнд Сайн хичээл үйл ажиллагааны туршлагаа амжилттай түгээн дэлгэрүүлсэн амжилттай ажиллаж байна.