Сайхан-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Сум, орон нутгийнхаа давуу талд түшиглэж хандлагыг тодорхойлно.
Эрхэм зорилго: Ардчиллыг бэхжүүлэн, Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлж, сумын нийгэм эдийн засгийн тулгадсан асуудлуудыг иргэдийн өргөн оролцоотойгоор шийдвэрлэн, тэдний нөөц боломжийг дайчлах замаар орон нутгийн тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг хангах явдал юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
ИТХ-ын үүслийг тус сум анх байгуулагдсан 1923 оноос эхлэсэн гэж үзэж
болох юм. Сумын Хурал, Гүйцэтгэх захиргаа нь нэгдмэл бүтэцтэй нэг удирдлагатай
байсан. 1923 оноос 1952.2.15 хүртэл Сумын хөдөлмөрчдийн хурал, 1952.02.15 наас
1961.09.20 хүртэл Сумын хөдөлмөрчдийн хурал, 1961.09.20 ноос 1990.05.04
хүртэл Сумын ардын депутатуудын хурал, 1990.05.04 нөөс1992.10.01 хүртэл Сумын
ардын хурал гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
1992 онд Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсанаар Нутгийн өөрөө удидах
байгууллагыг цоо шинээр томьёолон гаргаж, биеэ даасан НӨУЁ-ны байгууллагыг бий
болгосон.
1992 онд батлагдсан Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж,
Түүний Удирдлагын тухай хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо,
сонгогдон байгуулагдах зарчим, журам, хугацаа, бүрэн эрх хэмжээ зэргийг
нарийвчлан хуульчилснаар сумын ИТХ нь бие даасан байгууллага болон хөгжих эх
үндэс тавигдсан.
Сумын ИТХ нь 1992 оны орон нутгийн сонгуулиар ИТХ-ын орон
тооны бус даргатай Ж.Базарваань, орон тооны нарийн бичгийн дарга
Б.Найдан-тайгаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1996, 2000,
2004, 2008, 2012 онуудад 5 удаагийн сонгууль явагдаж, 1996 онд ИТХ нь орон
тооны даргатай болж Цэцгээгийн Мөнхбаяр сонгогдон ажиллаж байгаад, 2004 онд
ажлаа хүлээлгэн өгсөн. 2004 оны сонгуульт хугацааг дуустал Бадарчийн Өлзийт
ИТХ-ын даргаар ажилласан. 2004-2008 оны сонгуулиар Сумын ИТХ-ын даргаар
Дамдинжавын Цогхийморь, 2008 онд Бадарчийн Өлзийт нар сонгогдон ажиллаж байжээ.
Ажлын алба буюу сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Найдан 1992 оны 6 сараас
1992 оны 9-р сар хүртэл, П.Эрдэнэбаатар 1992 оны 09-р сараас 1994 оны 4-р сар
хүртэл, Дагвын Цолмон 1994 оны 4-р сараас 1998 он хүртэл, Найдангийн
Цолмонбаатар 1998 оноос 2001.05.24 хүртэл, Рэгжийбуугийн Батхуяг
2001.05.24-нөөс 2001.06.04 хүртэл, Доржийн Бархас 2001.05.04 оноос 2007.05 сар
хүртэл, Дүйнхэржавын Дэчин 2007.12.01-ээс 2012.10.15-нд гавьяаныхаа амралтанд
гарах хүртэл, Дамдинжавын Цогхийморь 2012.10.15–аас өнөөг хүртэл тус тус
ажиллажээ.
МУ-ын Үндсэн хууль, МУ-ын ЗЗНДНэгж,ТУТухай
хууль ёсоор НӨУЁ-ны байгууллагын нэгж болж, бүтэц зохион байгуулалтын хувьд
төлөвшин ИТХ нь дарга, нарийн бичгийн дарга, ИТХ-ын ажлын
албаны мэргэжилтэн гэсэн 3 орон тоотой, 21 төлөөлөгч, Нутгийн удирдлага,
ёс зүй, төсөв, санхүүгийн хороо, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн
хөгжлийн хороо, Нийгэм , бүтээн байгуулалт, цахим хөгжлийн хороо гэсэн 3 хороо, зөвлөлийн 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ИТХ-ын Нарийн бичгийн дарга Дамдинжав овогтой Цогхийморь
1966
онд Дундговь аймгийн Сайхан-овоо суманд төрсөн.
Боловсрол,
Мэргэжил: Дээд, Төрийн захиргааны удирдлага
Ажилласан
байдал: 1985-1985.06, 1988-1990 онд ХАА-н Хэсгийн ахлагч
1994-2004
онд Төгрөг Багийн Засаг дарга
2004-2008
онд ИТХ-ын дарга
2008-2012
онд Засаг даргын орлогч
2012-оноос
хойш одоог хүртэл ИТХ-н Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Шагнал:
Аймгийн Засаг даргын жуух 1995 он
Нутгийн
удирдлагын холбооны дээд шагнал Соёмбо медаль 2013 он
Ардчилсан
хувьсгалын 20 жилийн ойн медаль 2010 он
Төрийн
дээд шагнал Алтан гадас одон 2020 он
Цахим
хаяг: dtsoghiimori@yahoo.com
Утас:88657165,
93079901