Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗОРИЛГО ЗОРИЛТ

      Алсын хараа: Хууль ёсыг дээдэлсэн, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн оролцоонд тулгуурласан мэргэшсэн нутгийн захиргааны байгууллага болно.  

    Эрхэм Зорилго: Төрийн үйлчилгээг иргэддээ хүнд сурталгүй ил тод, шуурхай хүргэж, авлигаас ангид, хуулиа дээдэлсэн шударга ёс, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэхэд оршино.

    Стратегийн зорилт: Нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх замаар хүний хөгжлийн индекс 2019 онд 0.689 байгааг 2024 онд 0.719 хүргэнэ.     

   2023 ОНЫ ЗОРИЛТ: “БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”

      Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны А/01 дүгээр захирамжаар "БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгосон. Орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг үе шаттайгаар дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих таатай нөхцлийг бий болгож, орон нутгийн нөөц боломжид тулгуурласан хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хүрээг өргөтгөх, төрийн албаны чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлж, хүнд суртлыг арилгахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүллээ.      

        ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:  

Байгалийн баялаг, байгаль орчин, аялал жуулчлал

Байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх

Нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын бодлого хэрэгжүүлэх

Биологийн олон янз байдлыг зохистой ашиглах, хамгаалах

Нутаг дэвсгэртээ ургамал хамгаалах, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх

Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх

Түгээмэл тархацтай ашигт малтмалын бодлого хэрэгжүүлэх

Ус, цаг уур, орчны шинжилгээний бодлого хэрэгжүүлэх

Усны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт

Газрын харилцааны бодлого хэрэгжүүлэх

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгдсэн удирдлага

Нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хүний нөөцийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх, сонгон шалгаруулах, нийгмийн баталгааг хангах

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах,

Төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох

Нутаг дэвсгэр, хүн амын аюулгүй байдал

Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг удирдан, зохион байгуулах

Хууль ёс, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах

Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүү, статистик

Нутаг дэвсгэртээ татварын бодлого хэрэгжүүлэх

Орон нутгийн төсвийн бодлого хэрэгжүүлэх

Статистикийн бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх

Орон нутгийн дэд бүтэц

Нутаг дэвсгэрийн эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж

Орон нутгийн өмчийн удирдлага

Худалдан авах ажиллагааг зохион байгуулах

Орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийг удирдлагаар хангах Орон нутгийн өмчийн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх

Хөдөлмөр, нийгмийн хөгжил хамгаалал

Нийгмийн халамжийн үйлчилгээ

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

Хөдөлмөрийн харилцааг зохицуулах

Хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах

Соёл, урлагийг хөгжүүлэх

Соёлын өвийг хамгаалах

Хүн амд боловсролын үйлчилгээ үзүүлэх

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ

Газар тариалангийн үйлдвэрлэл

Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, малын генетик

Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ

Хүнсний хангамж