Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 01-р тогтоолын хавсралт, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа \хөтөлбөр\, ХХҮЕГ-ын даргын 2024 оны А\196 тушаалаар батлагдсан “Малчдын малжуулах үйл ажиллагааны удирдамж”-ийн дагуу малчдын малжуулах арга хэмжээнд хамрагдсан иргэд 2024 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БАТЛАМЖАА гардан авлаа. 

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсролын тэргүүний ажилтан М.Дондов багшийн нэрэмжит математикийн 14-р олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадыг зохион байгуулсан математикийн багш Ц. Сарантуяа болон БУЗАН-ийн багш нартаа баяр хүргэе. 

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

“Малчдын зөвлөгөөн-2024" арга хэмжээний үеэр Малчдын дундах волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 05 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Волейболын тэмцээний Шилжин явах цомыг багийн дүнгээр Мааньт багийн тамирчид гардан авлаа.

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сайхан-Овоо сумын малчдын зөвлөгөөн-2024 арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд  зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээний хүрээнд:

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕБС-ийн сурагчдын дунд Уран жиргээ уран уншлагын уралдаан 2024 оны 5 сарын 24нд зохион байгуулагдлаа. Уралдаанд 30 гаруй сурагчид авъяас чадвараараа өрсөлдсөнөөс бага ангиас

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сурагчдын өмнө олж авсан мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэн баяжуулж “Байгалийн ухааны” хичээлд сонирхолтой болгож идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгын доор жил бүр зохион байгуулдаг 6-9-р ангиудын дунд Физик, химийн хичээлийн АСТ-ний тэмцээнийг 05 сарын 21-нд зохион байгууллаа. 

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2024 оныг “Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын жил” болгосонтой холбогдуулан Хүүхдийн элчийг томилох хүүхдийн санал бодол хүсэлтийг сонсох, тэдгээрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн амьдрах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих бүх нөхцөл боломжийг сайжруулах, хүүхдийг хүндэтгэх, сонсох, эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, тэгш оролцоог хангах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Соёлын төвд Хүүхдийн нэгдсэн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

2024 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын УЦУОШТөвийн харьяа Ус судлалын өртөөний ус судлалын ерөнхий технологич инженер Р.Мөнхцэцэг, усны инженер Х.Дэмбэрэлмаа нар Онги голын харуулын ажил байдалтай танилцаж, шалган туслах ажил хийсэн.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сумын аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээн 13 багийн 85 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдлөө.

МОД ТАРИАЛАЛАА

2023 онд Сайхан-Овоо сумын түүхт 100-н жилийн ойн хүрээнд Ц.Галбадрах ах гэр бүлийнхээ зүгээс 400 ширхэг хайлаасны суулгацыг сум орон нутагт хандивлаж байсан.

ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН-ОВОО СУМЫН УУГУУЛ СУМЫН ЗААН Д.БАДАМ АГСНЫ НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2024 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Сайхан-Овоо сумын уугуул сумын заан Д.Бадам агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг ЕБС-ийн Спорт зааланд амжилттаы зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР БОЛЛОО

2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх, үндэсний бичгийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН САЙХАН-ОВООЧУУД” Үндэсний бичиг үсгийн баяр-2024 арга хэмжээг

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх тухай хууль, МУ ын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоол, Шинэ хоршоо- чинээлэг малчин хөтөлбөрийг таниулан

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДААР ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл хуралдаж 2024 оны ажлын төлөвлөгөөг гарган төсвийн байгууллагуудаар хөдөлмөрийн аюулгүй байдал

ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

024 оны 04-р сарын 19-ны өдөр сумын төвийн айл өрхүүд өмчлөлийн газар, албан байгууллагууд эзэмшлийн газрынхаа ойр орчим 50 м газар болон нийтийн эзэмшлийн талбай, голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ.

“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” 2024 УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсөв захирагч нарыг чадавхжуулах, аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,

ЧИМЭЭГҮЙ ЦҮНХ НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд “Чимээгүй цүнх” нөлөөллийн ажлыг ЕБС-ийн Спорт зааланд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ХӨНГӨЛӨЛТ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2024 оны 4 дүгээр сарын 15-16 хооронд Ортопедийн тусгай хэрэгслийн компани "СКАЙ ШТАМП ХХК" хамтран "Ахмад настны тухай" хуулийн 8 дугаар зүйл 8.1.1 заалт болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1.2, 26.1.3, 26.1.4 заалтын дагуу нийт 109 тусгай хэрэгслийг тараан өглөө.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээн 2024.04.13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж эрэгтэй 17, эмэгтэй 16 багийн 260 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

СУРГУУЛИЙН ЭКО КЛУБЫН СУРАГЧИД БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

ЕБС-ийн Байгалийн ухааны зах аргын нэгдлийн багш нар болон сургуулийн Эко клубын сурагчид, 6-9-р ангийн сурагчид 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ БОЛОН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙНУУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын жилийн хүрээнд Нийтийн эзэмшлийн Хүүхдийн тоглоомын талбай болон Хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийх ажлыг 2024 оны 04 сарын 09-ны өдөр Нийгмийн бодлогын мэргэжилтэн Э.Отгонцэцэг, цагдаа Б.Далхсүрэн нар хамтран

МИНИ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БҮСИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Мини волейболын аварга шалгаруулах бүсийн тэмцээн 2024 оны 3-р сарын 30, 31-ний өдрүүдэд Дэлгэрхангай суманд болж өнгөрлөө. Тэмцээнд 6 сумын 150 гаруй тамирчид өрсөлдсөнөөс

ҮСЭГЛЭЛИЙН БАЯР БОЛЛОО

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн Бяцхан сурагчдын “ЭРДМИЙН БАЯР”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус өдөр

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДРИЙН СУРГУУЛИЛТ 2024.03.28 ӨДРИЙН 16:00-16:30 ЦАГТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгож газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх,

ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН УС, ЦАГ УУРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Дэлхийн болон Монголын ус, цаг уурын өдөрт зориулан Сайхан-Овоо сумын Цаг уур өртөөний газраас 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЕБС-ийн Спортзааланд волейболын тэмцээнийг зохион байгууллаа.

СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭН АЧИЖ, БУУЛГАХ, УСТГАХ АЖЛЫГ СУМЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 15-ний А/28 тоот захирамжаар Онги, Мааньт, Найз, Төгрөг багуудын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж ачиж тээвэрлэх, сумын нэгдсэн хогийн цэгт буулган, булж устгах ажлыг зохион байгуулах шийдвэр гарсанаар 3-р сарын 20-ны өдрөөс 3-р сарын 25-ны өдрийг хүртэл сэг зэм цуглуулах тээвэрлэх, ачиж, буулгах ажил хийгдлээ.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “УСАА ХАЙРЛЪЯ, ХАМГААЛЪЯ, ХЭМНЭЕ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дэлхийн усны өдрийг “Ус ба Энхтайван” уриан дор 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.Усны газраас санаачилсан “ЦЭНХЭР ТУУЗ” аянд нэгдэж байна.

"ХУУЛИА ДАГАЖ СТАНДАРТЫГ МӨРДӨЦГӨӨЕ" АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

"Хуулиа дагаж стандартыг мөрдөцгөөе" аяныг сумын хэмжээнд 2024 оны 03 сарын 14-ны өдрөөс эхлүүлж байна. Тус аяны хүрээнд хувиараа болон бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллага, дэлгүүрүүдийн аюулгүй байдал, камержуулалт, стандарт горим, архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, тамхи худалдан борлуулахтай холбоотой цагийн хязгаар, стандартад хяналт тавих, иргэдээс ирсэн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх ажлуудыг хийж байна.

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГИЙГ 2024 ОНЫ 03 САРЫН 12 НД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зудын гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед малчин ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоог Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс Дотор, эмэгтэйчүүд, хүүхэд гэсэн 3 төрлөөр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоог 2024 оны 03 сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР ХУВААРИЛАГДСАН УЛААН БУУДАЙГ САВЛАЖ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилагдан ирсэн 30 тн улаан буудайг төсөвт байгууллагуудын албан хаагчдын оролцоотойгоор 40 кг-аар 750 шуудайг савлаж малчин өрхүүдэд зээлээр /гэрээгээр/ болон бэлэн

432 МАЛЧИН ӨРХ ТУС БҮРД 10 КГ ГУРИЛ, 5 КГ ЦАГААН БУДАА ХУВААРИЛСАН ГУРИЛ БУДААГ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ОЛГОЖ БАЙНА.

Улсын Онцгой комисс, Аймгийн онцгой комиссын шийдвэрээр сумын 400 малчин өрхөд нийт 80 шуудай буюу 4 тонн гурил, 80шуудай буюу 2 тонн цагаан будааг хуваарилсан.

ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ БУЙ ЭНЭ ЦАГ ҮЕД МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ БАЙНА

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч бу энэ цаг үед Төрийн байгууллагууд малчдад туслах хандивын аянд нэгдэж байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЮУЛГҮЙ НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ТАТАН АВЧ МАЛЧДАД ТАРААХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын аюулгүй нөөцөөс сумдад хуваариласны дагуу 600 боодол өвс, 100 шуудай тэжээлийг татан авч малчин өрхүүдэд тараах ажил 2024 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн явагдаж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУРГУУЛИУДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН МАНДАЛ СУРГУУЛЬ ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024 оны 2-р сарын 27-28-ны өдрүүдэд Дундговь аймгийн баруун бүсийн сургуулиуд болох Мандал, Хүмүүнлэг, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус, Адаацаг , Сайхан-Овоо сумдын сургуулиудын 1-5 жил ажилласан багш нарын дунд заах аргазүй, илтгэл, онолын шалгалт гэсэн 3 чиглэлээр бүсийн туршлага солилцох ур чадварын уралдааныг Мандал сургууль амжилттай зохион байгууллаа.

ЕБС-ИЙН ОЮУНЛАГ СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Оюунлаг Сурагчдын зөвлөлийн сурагчид болох Б. Болорчимэг, Б. Алтанзул, Б. Эрдэнэтулга,  А. Түмэнжаргалан, Д. Эрхэмбилэг, Э. Намуун нар 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдөр "Өөрийгөө эрүүл байлгах Өдөр бүрийн 8 дадал" сэдэвт сургалтыг 1-5 дугаар ангийн 71 сурагчдад зохион байгууллаа.

ЕБС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Дотуур байрын аварга шалгаруулах волейболын тэмцээн 2024 оны 02 сарын 27-ны өдөр болж өндөрлөлөө. Тэмцээнд 4 багийн 28 тамирчид оролцсоноос Нэгдүгээр байранд

ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МАЛЧИН ӨРХӨД ӨВС ТЭЖЭЭЛ ТАРААЛАА

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улсын аюулгүйн нөөцөөс малчдад 50% хямдруулан олгож буй тэжээл болон 100% үнэ төлбөргүй хуваарилж байгаа өвс, тэжээлийг Засаг даргын нөөц хөрөнгө 4 сая төгрөгийн хөрөнгөөр тээврийн зардлыг шийдэж малчин өрхүүдэд хувиарлан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тарааж байна.

ЭРДЭНЭДАЛАЙ СУМААС САЙХАН-ОВОО СУМЫН ТӨГРӨГ БАГИЙН ТӨВ, БАГИЙН ТӨВӨӨС САЙХАН-ОВОО СУМЫН ТӨВИЙН ХООРОНД СААДГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ, ЗАМ ГАРГАЛАА.

Зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрээр орон нутгийн замын цасыг хагалж, зам гаргах ажлыг зохион байгууллаа.

2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГООР 1000-С ДЭЭШ МАЛ ТООЛЛУУЛСАН МАЛЧИН ӨРХҮҮДЭД МЯНГАТ МАЛЧНЫ БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 1000-с дээш мал тооллуулсан 27 малчин өрхүүдэд 2024 оны 02 сарын 07-ний өдөр Мянгат малчны батламжийг гардуулав.

СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮД ТОДОРЛОО

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж СУМЫН АВАРГА МАЛЧИН өрхүүдээр тодорлоо .

АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БЭЛЭГ ГАРДУУЛЛАА.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр 80-с дээш настай 26-н ахмадуудад хүндэтгэл үзүүлж сумын Засаг даргын зүгээс гарын бэлэг гардууллаа.

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМЫН НАЧИН БУЯНХИШИГ ТҮРҮҮЛЛЭЭ

 ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг 2024 оны 02 сарын 07-ны өдөр Соёлын төвд сумын Засаг даргын Тамгын газар, зохион байгууллаа. Сар шинийн барилдааныг сумын Засаг дарга Г.Лувсанрагва нээж үг хэлсэн юм.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ОЮУНЛАГ СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛ АЛТАН ХОНХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Оюунлаг сурагчдын зөвлөлөөс дунд ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн алтан хонх тэмцээнийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЕБС-ийн Урлаг зааланд зохион байгууллаа.

САЙХАН-ОВОО СУМЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ НАР ЕБС-Н СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-9 дүгээр ангийн 36 сурагчдад Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, Нийгмийн ажилтан Д.Түвшинжаргал нар Дэлгэцийн донтолт, Электрон тамхины хор уршиг, Жендерийн эрх тэгш байдал сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

САЙХАН-ОВОО СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс улирал бүр заавал судлах хууль тогтоомжийн жагсаалтын дагуу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, эрх зүйн хөтөч нартай хамтран төрийн байгууллагуудын 24 албан хаагчдад хууль эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.

МӨСНИЙ БАЯР-2024 АРГА ХЭМЖЭЭГ АМЖИТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024 оны 01 сарын 27-ны өдөр Сайхан-Овоо сумын Онги гол дээр МӨСНИЙ БАЯР-2024 арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цаг уурын албан хаагчид, Ахмадын байгууллага, Онги, Мааньт, Найз, Төгрөг багийн нийт 200 гаруй иргэд оролцлоо.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Сумын Онцгой комисс 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

САЙХАН-ОВОО СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧ НАР ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ГОЁЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 02-ны А/02 захирамжаар Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний дээл хувцсаа сар бүрийн

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ШИНЭ ХОЁР КАБИНЕТУУД ХААЛГАА НЭЭЛЭЭ

2023 оны 12-р сарын 28-ны өдөр Англи хэлний багш Г.Болортуяа, Монгол бичгийн багш 0. Дэлгэрцэцэг нарын Англи хэл, Үндэсний бичийн кабинет байгуулах хүсэлтийн дагуу сургуулийн захиргаанаас БШУС-ын А/1465 тушаалын 2.4-ын дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж, кабинетын үйл ажиллагаатай танилцан үнэлгээ хийж ажиллалаа.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сумын иргэд, залуучуудын волейболын спортын ур чадварыг ахиулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээнд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, шилдэг баг тамирчдыг шалгаруулах зорилгоор 2023 оны 12 сарын 16-ны 09 цагт Соёлын төв, ЕБС-ийн спорт зааланд аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг зохион байгууллаа.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газар Статистикийн хэлтэс хамтран сумдын багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, статистик хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 11-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Сайхан-Овоо сумын төрийн сангийн мэргэжилтэн Ч.Түвшинбаяр, Онги багийн Засаг дарга Г.Пүрэв, Мааньт багийн Засаг дарга П.Энхсайхан, Найз багийн Засаг дарга Б.Ган-Оргил, Төгрөг багийн Засаг дарга Х.Энхтайван нар оролцов.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 11 сарын 25-ны өдөр Төрийн албан хаагчийн өдөрлөгт зохирулсан Гар бөмбөгийн тэмцээнийг нийт төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа. Тус тэмцээн нь ЕБС-ийн спорт зааланд 10 цагт болж нийт 30 тамирчин оролцсон байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ӨДӨРЛӨГ 2023 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 11 дүгээр сарын 24-ны 14 цагт Сайхан-Овоо сумын Соёлын төвд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Төрийн албан хаагчийн өдөрлөг 2023" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

МОНГОЛ БИЧГИЙН ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улс тунхагласаны баяр, Төрийн албан хаагчийн өдөрлөгт зориулж сумын Хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын дунд Монгол бичгийн олимпиадыг 2023 оны 11 сарын 21-ний өдөр зохион байгуулсан.

ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Сангийн яамтай хамтран “Орон нутгийн байгууллагын санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт”-ыг Дундговь аймгийн орон нутгийн санхүүгийн нийт 78 албан хаагчийг хамруулан Улаанбаатар хотноо 2023 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсан.

"ДУНДГОВЬ БАГА ОЛИМП"-Д САЙХАН-ОВОО СУМ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газраас “Бага олимп-2023”-ыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохмон байгууллаа. Тэмцээнд 55 тамирчид оролцож есөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗУРАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сургуулийн менежментийн зураглал боловсруулах, арга туршлага судлах сэдэвт 1,5 өдрийн 16 цагийн сургалтыг баруун бүсийн сургуулиудын хэмжээнд 2023 оны 11 сарын 06-07 ний өдрүүдэд Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2023 оны 11 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Соёлын төвд Онги, Мааньт, Найз, Төгрөг багийн Иргэдийн нийтийн хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд 4 багийн 212 иргэн оролцож, Эрүүл мэндийн үйлчилгээ, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Улсын бүртгэл, Газрын харилцаа, Татварын үйлчилгээг нэг дороос авч иргэд төвтэй, төрйин үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн хурал, арга хэмжээ боллоо.

ХӨӨСНИЙ БАЯР СУРГУУЛИА ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургуулийн дотоод орчинд хийх их цэвэрлэгээний ажилд сурагчдыг уриалан оролцуулснаар тэдний бусдыг хүндэтгэх, цэвэр орчинд суралцах, сургуулийн эд зүйлд ариг гамтай хандах, ажил хөдөлмөрт суралцах чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Success мэргэжлийн хөгжлийн бүлэгийн зохион байгуулсан "Хөөсний баяр" буюу сургуулиа цэвэрлэх үйл ажиллагаанд 4-9-р ангийн сурагчид 105 сурагч оролцлоо.

ЕБС-Н СУРАГЧИД БОЛОН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн хамгааллын тухай хууль болон Хүүхэд хамгааллын тогтолцоо түүний ойлголт сэдвээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхчүүдэд Насан туршийн боловсролын багш Г.Мөнхзаяа, ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг нар хамтран зохион байгууллаа.

“УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-2023” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор “Удирдлагын манлайлал-2023” хурал, зөвлөгөөнийг 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулсан.

ДЭЛГЭЦТЭЙ БИШ ДЭЛГЭСЭН НОМТОЙ НӨХӨРЛӨЕ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүүхэд багачуудын ном унших идэвхийг сэргээх, чөлөөт цагийг зөв боловсон  өнгөрүүлэх зорилгоор  Номын сангаас 10 дугаар сарыг Номтой нөхөрлөх сар болгон "Дэлгэцтэй биш Дэлгэсэн номтой нөхөрлөе" аяныг зохион байгуулсан. Тус аян нь 10 сарын 09-ны өдрөөс 10 сарын 30-ны өдрийг дуустал амжилттай зохион байгууллаа.

3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН ТЭМЦЭЭН БОЛЛОО

3Х3 сагсан бөмбөгийн талбайн нээлтэд зориулан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн Спорт зааланд дунд ангийн сурагчдын дунд охид, хөвгүүд гэсэн ангилалтайгаар зохион байгууллаа.

АХМАДЫН БАЯР-2023 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сумын Ахмадын баяр-2023 арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Соёлын төвд болж өндөрлөлөө. Ахмадын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж гавьяаныхаа амралтыг эдлэж буй 70 гаруй ахмадууд оролцлоо.

САЙХАН-ОВОО СУМЫН 2023 ОНЫ II ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА БОЛЛОО

Сайхан-Овоо сумын 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10.05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд хүрэлцэн ирсэн цэргийн насны залуустаа талархал илэрхийлье.

НАМРЫН ӨНГӨ-2023 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сумын ЗДТГ-аас орон нутагтаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчилах, борлуулах, харилцан туршлага солилцох, хэрэгчлэгчдийн гарт шууд хүргэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хоршоо, малчид, тариаланчдаа дэмжих зорилгоор “Намрын өнгө- 2023” үзэсгэлэн худалдааг 2023 оны 09-р сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЛТАН НАМАР СПАРТИКАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-2024 оны хичээлийн жилийн алтан намар спартикад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хурд хүч авхаалж самбаа, ур ухаанаа дайчлан оролцсон сурагчид анги хамт олонд халуун баяр хүргэе.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГИЙН ХҮРЭЭНД САЙХАН-ОВОО СУМЫН ОНЦГОЙ КОМИСС, МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

Онцгой байдлын ерөнхий газраас Дундговь аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн хүрээнд Сайхан-Овоо сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг 2023 оны 09-р сарын 27-ны өдөр шалгалаа.

АХМАД ДАЙЧИН “ФРОНТ ЦЭГМИД”-ИЙН 101 НАСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Түүхэн эмэгтэйн үр хүүхдүүд, ах дүү нар нь санаачлан мэндэлснийх нь 101 насны баярыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Галт хайрхан гэдэг газар ёслон тэмдэглэв.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР "СҮҮ ХӨТӨЛБӨР" ХЭРЭГЖИЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын санаачилгаар “СҮҮ ХӨТӨЛБӨР” 2023-2024оны Хичээлийн жилд 1-5'р ангийн сурагчдад Хичээлийн 5 өдрийн 3 өдөр нь 120 грамм “СҮҮ” өгөхөөр болсон.

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 9-р сарын 1-ний 10:00 цагт сургуулийн гадна талбайд эхэллээ. Нээлтэнд сумын ИТХ-ын дарга Ц.Адъяа-Отгон, Сумын Засаг дарга Г.Лувсанрагва болон сургуулийн удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид, эцэг эхчүүд оролцсон.

САЙХАН-ОВОО СУМЫН ТҮҮХТ 100-Н ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫГ УГТСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР

Сумынхаа 100 жилийн ойг угтсан тохижилтын ажилд ЗДТГ-ын хамт олон нэгдэж байгууллагынхаа гадна өнгө төрхийг сайжруулах зорилгоор ЗДТГ-ын эзэмшлийн хашаануудын өнгө будгийг сэргээж будлаа.

СУМЫН ТӨВИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТАЛБАЙД ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ, ТОХИЖУУЛАЛТ ХИЙХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 99.559.290 төгрөгийн санхүүжилтээр “Буянт хөрс наран" ХХК гүйцэтгэж байна.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД 2 ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ

Орон нутгийн хөгжлийн сангаар 2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 2 төсөл амжилттай хэрэгжлээ.

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сумын Малчдын зөвлөгөөн-2023 арга хэмжээ 2023 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 100 гаруй малчид оролцлоо.

САЙХАН-ОВОО СУМАНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 110,000,000 төгрөгийн санхүүжилтээр сумын төвийн төв зам дагуу гэрэлтүүлэг суурилуулах ажил хийгдэж байна.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ 7228130 ТӨГРӨГНИЙ ХӨЖГМИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төслөөр хүүхдийн цэцэрлэгт 7228130 төгрөгийн техник аппаратур, хөгжмийн төсөл хэрэгжлээ.

ХУР ТУНДАСНЫ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ҮҮЛЭНД НӨЛӨӨЛӨХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ СУМ БОЛЛОО

Сумын 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хур тундасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ионжуулагч, цэнэг газардуулагч, голын урсацыг дэмжигч, байгалийн энерги ихэсгэгч зэрэг үүлэнд нөлөөлөх төхөөрөмжийг суурилуулав.

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-22-нд 2022-2023 оны хичээлийн жилийн үндэсний бичиг үсгийн баярын хаалт энэ хичээлийн жилд 6-р ангид элсэн орж "Үндэсний бичиг"-ээ үзэж судалсан сурагчдын "Эрдмийн баяр" зохион байгууллаа.

ШӨВӨГ ЯР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг “Онги  таван эрдэнэ” ХХК мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын их эмч Б.Мөнхбаяр, малын их эмч Э.Энхсайхан нар

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг “Онги  таван эрдэнэ” ХХК мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын их эмч Б.Мөнхбаяр, малын их эмч Э.Энхсайхан нар

"ОНГИ" ГОЛЫН АЙ САВ, ЭРЭГ ОРЧМЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

ЕБС-ийн Биологийн багш Г.Дэлгэрмаа болон сургуулийн Эко клубын санаачлагаар

САЙХАН-ОВОО СУМЫН ЕБСУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД УЛСЫН МОРЬ ЦОЛЛОГЧ ЦООДОЛЫН БАЯНМӨНХ АГСНЫ НЭРЭМЖИТ "ХУРДАН МОРЬ ЦОЛЛОХ " АНХДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын морь цоллогч Цоодолын Баянмөнх агсны нэрэмжит анхдугаар уралдаан амжилттай боллоо. Ц.Баянмөнх агсны нэрэмжит "Хурдан морь цоллох " уралдааныг хань,үр хүүхдүүд нь санаачлан , ивээн тэтгэн 1-5,6-9-р анги гэсэн ангиллаар зохиож нийт 30-аад сурагч оролцож,авьяас чадвараа сорилоо.

“ХААН ТӨГРӨГ ХАЙРХАН – ХАТАН ОНГИ ИЖИЙ”-ДЭЭ ӨРГӨЖ БУЙ АЯЛГУУН МАНДАЛ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО

Дундговь аймгийн Сайхан-Овоо сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан түмний шүтээн болсон “ХААН ТӨГРӨГ ХАЙРХАН – ХАТАН ОНГИ ИЖИЙ”-дээ өргөж буй аялгуун мандал ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ 2023 оны 06 сарын 03-ны 18:00 цагт UB паласын Концертийн танхимд болох гэж байна.

САЙХАН-ОВОО СУМ БАЙУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

С.Чанцалдулам багштай 1977 оны төгсөлтийнхөн дараах бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд; 1. Сумын төвийн “Хадан хошуу” цэцэрлэгт хүрээлэнд “Дөл судар” ойн мэргэжлийн байгууллага болон сумын Төрийн байгууллагуудын

САЙХАН-ОВОО СУМЫН ХАЛУУН УС, УНДНЫ УСНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

"Иргэдээ сонсъё" уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар Сайхан-Овоо сумын иргэдээс гаргасан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд сумын халуун ус, ундны усны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2023 УУЛЗАЛТ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Иргэдээ сонсъё-2023" уулзалтын ажлын хэсэг Сайхан-Овоо суманд ажиллаж, 450 иргэн төрийн нэгдсэн үйлчилгээнд хамрагдаж, 120 гаруй иргэд уулзалтад оролцлоо.

САЙХАН-ОВОО-100 ЖИЛ" ХАНДИВЫН АЯНД НЭГДСЭН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА

Сайхан-Овоо сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулж Б.Төмөр, Л.Сосор нарын үр хүүхэд, ач зээ нар баяр наадмын үйл ажиллагааны зардалд 2сая төгрөгөөр сэтгэлийн өглөг өргөж хандивын аянд нэгдсэнд сумынхаа нийт иргэдийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Их уншсан

“ХҮҮХДИЙН ОРОЛЦОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024 АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАЛЧДЫН ДУНДАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ФИЗИК, ХИМИЙН АСТ-НИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М.ДОНДОВ БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН 14-Р ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОНГИ ГОЛЫН ХАРУУЛ ДЭЭР ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЛЭЭ

УРАН ЖИРГЭЭ УНШЛАГЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ӨРХҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Ж.ЖАРГАЛСАЙХАН ЗАХИРАЛТАЙ ЭН ЖИ ЮНАЙТЕД ФАРМА ХХК НЬ ХАНДИВТ НЭГДЭЖ БАЙНА