Гурвансайхан сум

Дундговь аймаг

Танилцуулга

ГУРВАНСАЙХАН СУМЫН ТҮҮХЭН ТОВЧОО ТАНИЛЦУУЛГА

 1924 онд Гучин сум нэртэй байсныг Гурвансайхан сум болгон нэрийг нь өөрчилж Цагаан хошууны Гучин жасын суурин дээр анх байгуулагдсан. 1952 онд тус газраас нүүн одоогийн байгаа Чингийн Суугантад суурьшсан байна. Гурвансайхан сум нь байршлын хувьд аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 кмт оршдог. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 541.647 га нутаг дэвсгэртэй, говийн бүсэд багтдаг, сумын хамгийн хойд талын цэг Баянзүрх уул, урд цэг Хэрээ шарга овоо, Зайрмагтайн худаг, зүүн захын цэг Хамар цагаан жаргалан уул, баруун захын цэг Хөөврийн худаг хүрдэг. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн, Сайнцагаан сумуудтай нутгийн хил залгадаг. Сумын нутаг дэвсгэр нь ихэнхдээ жижиг ухаа толгод зонхилох Их газрын чулуу, Гурвансайхан, Ярх, Уул хадаргантай, Чин, Суудал уул зэрэг үзэсгэлэнт газруудтай. 2003 га газрыг улсын тусгай хамгаалалтын газрын дурсгалт газрын ангилалд бүртгэн авсан.