Гурвансайхан сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЗАСАГ ЗАХИРГААНЫ БҮТЭЦ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМ НЬ АЙМГИЙН ТӨВӨӨС ЗҮҮН УРАГШ 71 КМ, УЛААНБААТАР ХОТООС 300 КМ-Т ОРШДОГ. ГОВЬ ХЭЭРИЙН БҮСЭД БАГТДАГ 554.9КМ2 ХАВТГАЙ ДӨРВӨЛЖИН НУТАГ ДЭВСГЭРТЭЙ. УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ БОЛОХ "ИХ ГАЗРЫН ЧУЛУУ" "ЯРХИЙН УУЛ" "ЕРЛӨГ" ХАЙРХАН ЗЭРЭГ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД ТУС СУМЫН НУТАГТ ОРШДОГ. ӨӨРИЙН АЙМГИЙН ӨЛЗИЙТ, ӨНДӨРШИЛ, БАЯНЖАРГАЛАН, ГОВЬ-УГТААЛ ЗЭРЭГ СУМДТАЙ ХИЛ ЗАЛГАА ОРШДОГ. ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ХУВЬД ГУРВАНСАЙХАН, ЧУЛУУТ, ЭЛГЭН, ДЭРСЭНЭ-УС, СУУГААНТ ГЭСЭН 5 БАГТ ХУВААГДДАГ.