Гурвансайхан сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЗАСАГ ЗАХИРГААНЫ БҮТЭЦ

Дундговь аймгийн Гурвансайхан сум нь аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 км-т оршдог. Говь хээрийн бүсэд багтдаг 554.9км2 хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Их газрын чулуу”, "Ярхийн уул", "Ерлөг" хайрхан зэрэг үзэсгэлэнт газрууд тус сумын нутагт оршдог. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал зэрэг сумдтай хил залгаа оршдог. Засаг захиргааны нэгжийн хувьд Гурвансайхан, Чулуут, Элгэн, Дэрсэнэ-Ус, Суугаант гэсэн 5 багт хуваагддаг. Нийт 691 өрхийн 2493 хүн амтай ба үүнээс 60% нь МАА салбарт ажилладаг. Хүн амын цэвэр өсөлт жил тутам 4.6%-тай байна.Тус суманд Салхитын мѳнгѳний орд газар байрладаг. Мөн байгалийн үзэсгэлэнт газар “Их газрын чулуу”-нд Зууны манлай уртын дууч Б.Норовбанзадын гэрэлт хөшөө, задгай театр, зэргийг хүний гараар нэмж бүтээсэн нь гадаад дотоодын олон жуулчдын сонирхлыг татаж, зорьж очдог газрын нэг болоод байна. Монгол улсын соёлын өв болсон уртын дуу, морин хуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлын хүрээнд 2019 онд 3000 морин хуурч, уртын дуучдыг дуулуулж, урлагийн бусад наадмыг толилуулсан сайхан үйл ажиллагаа болж өнгөрсөн. Тус суманд ЗДТГазар, 12 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг төсөвт байгууллага МЦХ-ны салбар, Хаан банк, Төрийн  банкны салбарууд, Давших зам хоршоо, үйлчилгээний цэгүүд 8 орчим, худалдаа үйлчилгээний 6 ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байна.