Өндөршил сум

Дундговь аймаг

Мэдээ

СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Зуны эхэн сарын Шинийн 2-ны Балжинням давхацсан билэгт өдөр буюу 10 -ны өдөр "Соёл урлагийн цогцолбор" -ын шав тавих ёслол боллоо.

АХМАДЫН НИЙТИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ахмадын хороо нь 2018-2023 оны ажлын тайлангаа тавьж үнэлэлт дүгнэлт авлаа

УЯАЧИД ДУУЛЖ БАЙНА -2024 УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Шилийн хурд уяачдын холбоо, Соёлын төв нь хамтран Өндөршил сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж Уяачид дуулж байна-2024 уралдааныг зохион байгуулахад Аймгийн алдарт уяач -1, Сумын алдарт уяач-3, залуу уяач 10 тус тус оролцож дуулах ур чадвараа сорин наадлаа.

АЛБАН ХААГЧДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД БҮРЭН ХАМРУУЛЛАА

Байгууллагын 2024 оны нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, эрүүл мэндийн ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу албан хаагчдыг "ОЛОНЛОГ" эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрууллаа.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

Сумын түүхт ой угтсан аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ ШАГАЙ ХАРВААН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Өндөршил сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтсан Спортын бага наадам -2024 " үйл ажиллагааны хүрээнд Сумын аварга шалгаруулах Үндэсний шагайн харваан тэмцээнд харваачид нь оноо мэргэнээ сорин амжилттай сайхан наадаж өндөрлөлөө.

ҮНДЭСНИЙ БИЧИГ-3 ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Үндэсний бичиг-3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан монгол бичгийн анхан, дунд шатны модуль сургалтад хамрагдан батламжаа гардан авлаа.

ТАВАН ЭРДЭНЭ" СЭДЭВТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд гэр бүл, хөгжил хамгаалалын дэмжих жилийн хүрээнд Соёлын төвийн эцэг эхийн зөвлөлөөс Хүүхэд багачуудадаа ёс заншлаа таниулан мэдүүлэх, түүх соёл, ёс заншлын боловсрол олгох, бусадтай мэдлэгээ хуваалцах, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгооор “Хайраар үлгэрлэе” нөлөөлөлийн ажлын хүрээнд “Таван эрдэнэ” сэдэвт тэмцээнийг зохион байгууллаа.

МИНИЙ ЭРҮҮЛ ШҮД

ЭМТ-ийн НЭМ-ийн ажилтан Т.Үрлээ "Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

САЙН СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА -2024

"САЙН СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА -2024" ур чадварын уралдаанд Э.Сувдаа багш амжилттай оролцлоо.

ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

Аймгийн төвийн 1,3,4,5,8-р цэцэрлэгүүдээр туршлага судлаад ганзага дүүрэн ирлээ.

“ТҮҮХЭЭ МЭДЬЕ”

*Түүхээ мэдье* сэдэвт нээлттэй ярилцлагыг ахмад Т.Шонхор багштай хамтран зохион байгууллаа.

МОДУЛЬ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ ТӨГСЛӨӨ

Багшийн хөгжлийг дэмжих модуль сургалтнаас мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ ярилцан сэдвүүдээ сонгон авч сургалтандаа бүрэн хамрагдлаа.

"ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭЕ "ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн А/02 дугаар Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өв соёлоо дээдлье үйл ажиллагааг зохион байгууллаа.

ӨВӨРМОНГОЛЧУУДЫН ТУСЛАМЖИЙГ МАЛЧДАД ХҮРГЭН АЖИЛЛАА

ӨМӨЗО-ны малчдын сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнээ боловсруулж зах зээлд гаргаж байгаа болон сав баглаа боодлын туршлага судлах “ИННОВАЦИ” аялалд хамрагдаж явахдаа “АЛТАН ГҮҮР” олон улсын аялал жуулчлалын компанитай хамтран ажиллахаар болсон билээ.

МАЛЧНЫ ХОТОНД НЭГ ӨДӨР

Соёлын төвийн хамт олон нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "МАЛЧНЫ ХОТОНД" нэг өдөр үйл ажиллагааг 3 дугаар сарын 8.9 -ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаа

НЭГДСЭН ШИНЭЛГЭЭ БОЛЛОО

Соёлын төвд Билгийн тоололын 17 жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын нэгдсэн шинэлгээ боллоо

"ХУУРТАЙ МОНГОЛ ДАВАЛГАА "-НД НЭГДЛЭЭ

Монгол улсын хэмжээнд сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй Морин хуураа эрхэмлэн дээдлэе #Хууртай Монгол давалгаанд бид нэгдлээ.

АХМАД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Ахмад настаны тухай хуулийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн ажиллаа

ХАРЬЯАЛСАН АХМАДУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Соёлын төв нь Сар шинийн баярыг тохиолдуулан харьяалсан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ТАЛАРХАЛ

Сумын Улаан Загалмайн анхан шатны хороо болон хүмүүнлэг сайн үйлсийн арга хэмжээг үргэлж дэмжиж байдаг ивээн тэтгэгч, мөнгөн гишүүддээ БАЯРЛАЛАА

Засаг даргын зөвлөлийн хурал хийлээ:

Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн аварга малчинд нэр дэвшигчдийн тодорхойлолт, 2024 оныг Сумын тохижилтын жил болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хамт олны хурал зохион байгууллаа.

Шинэ оны босгон дээр байгууллагын дотоод журмаа шинэчлэн баталж, 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх үүрэг чиглэл мэдээллийг өгч ажиллаа.

МУ-ЫН СТА Л.САРАНГЭРЭЛИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Өвлөн уламжлагч МУ-ын СТА Л.Сарангэрэлийн соёлын биет бус өвийг залуу хойч үедээ өвлөн уламжлуулах,түгээн дэлгэрүүлэх , сурталчлах алдаршуулах, чадварлаг дуучдыг тодоруулах зорилгоор зохион байгуулсан МУ-ын СТА Л.Сарангэрэлийн нэрэмжит Ардын болон 60-70 -аад оны нийтийн дууны тэмцээнд 22 авьяастан оролцлоо.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРАНД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАНА

БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сургууль, дотуур байрыг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар сольж шинэчлэх ажлыг “Ашид бюлдинг” ХХК хийж гүйцэтгэж байна.

СОЁЛЫН ТӨВ НЬ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАХ -ЫН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын төв нь ИТХ-ын нарийн дарга Д.Уранбилэгийг урьж албан хаагчдын дунд ТАХ-ын ёс зүйн сургалтыг зохион байгууллаа.Сургалтанд албан хаагчид бүгд оролцов

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн хүүхдийн өдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдийнхээ дуу хоолойг сонсох, тэдний төлөө ЗА гэж хэлэх, зураг, эссэ бичлэгээр дамжуулан хүүхдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор "ШИЛИЙН ИРЭЭДҮЙ" хүүхдийн чуулганыг зохион байгуулж, чуулганд 70 сурагч оролцлоо.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгууллагын сургалт нийгмийн баталгааг хангах хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар , ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Уранбилэг, PowerPoint Программ дээр хэрхэн хялбаршуулсан горимоор ажиллах,хэрэглээний сайтуудын талаарх сургалтыг Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Т.Үрлээг урьж оролцуулан сургалтыг зохион байгууллаа.

ХҮҮХДИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн хүүхдийн өдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдийнхээ дуу хоолойг сонсох, тэдний төлөө ЗА гэж хэлэх, зураг, эссэ бичлэгээр дамжуулан хүүхдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор "ШИЛИЙН ИРЭЭДҮЙ" хүүхдийн чуулганыг зохион байгуулж, чуулганд 70 сурагч оролцлоо.

СОЁЛЫН АЖИЛТАНУУД ТУРШЛАГА СУДЛАЛАА

БОЛОВРСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд “БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА -МЭДЛЭГ ТУРШЛАГА” уриан дор Өндөршил сумын Т.Мөнхцэцэг даргатай соёлын төвийн хамт олон нь 2023 оны 11 дүгээр сарын 08-11 -ны өдрүүдэд Төв аймгийн болон Улаанбаатар хотод ажиллаа.

УГИЙН БИЧИГТЭН-УДАМЫНХАН УРАЛДААНЫ ДҮН МЭДЭЭ ГАРЛАА

Монгол Улсын Соёлын тухай хууль, Соёлын өвийн хамгаалах хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоод болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ Угийн бичигтэн -Удамынхан” уралдаанд 35 иргэн, төрийн албан хаагч, 91 сурагч,нийт 126 ургийн бичиг оролцлоо.

СОЁЛЫН ТӨВИЙН ҮЙЛЧЛЭГЧ ГЭРТЭЙ БОЛЛОО

Олны хүч оломгүй далай гэж ардын сайхан сургаал үг байдаг.Олныхоо хандив.дэмжлэг туслалцаатайгаар Манай байгууллагын үйлчлэгч Э Сансар -Эрдэнэ өргөө цагаан гэртэй болгож сум орон нутаг нэг төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаа

Төрийн байгууллага, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагаа -6 аян " Миний ажил-миний нэг өдөр"-хишиг өдөр боллоо

Төрийн байгууллага, хувийн хэвшлүүдийн “Хамтын ажиллагаа-2023” аяны ажлын хүрээнд байгууллагын дарга нар бусдаас “Сайн туршлага” судалж суралцах, ажлын онцлог, үйл ажиллагаатай танилцах зорилгоор ажлын байраа сольж Ерөнхий боловсролын сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэн ажиллаа.

УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАР ХАМРАГДЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор “Удирдлагын манлайлал-2023” хурал, зөвлөгөөнийг энэ сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулж, сумын Засаг дарга, засаг даргын орлогч, байгууллагын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчдын ирц, идэвхийг харгалзан багийн дүнгээр Өндөршил сум тэргүүн байрт шалгарлаа.


ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

1.Манлайлагч гурван төрийн албан хаагч шалгаруулах 2.Хүний нөөцийн дэд хөтөлбөрийн хүрээнд нэг албан хаагчийг гэртэй болгох, Нэг албан хаагчийг хашаажуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ДУУЛАХ ӨДРИЙН ДУУН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛАВ

М.Эрдэнэ-.Очир багштай 29-р төгсөлтийн анги хамт олны төлөөлөл санаачлага гарган Соёлын төвийн хамт олонтой хамтран Ахмадын дуулах өдрийн дуун цэнгүүний арга хэмжээг ивээн тэтгэн зохион байгууллаа

АХМАДЫН ХОРОО НЬ АХМАДЫН БАЯР -2023 БАЯРЫН ХУРАЛ БОЛЖ,ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Улсын тэргүүний ахмадын хороо нь Ахмадын баяр -2023 баярын хурлыг зохион байгуулж урилгаар Сумын ИТХ-ын дарга Н.Мөнхцэцэг, албан байгууллагын дарга эрхлэгч нар оролцож Ахмадууддаа баяр хүргэн талархал илэрхийлж, ахмадын үйл ажиллагааг дэмжин туслаж хамтран ажилладаг 6 ахмад настануудад Талархал,дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

АЛТАН ХЭЛХЭЭ ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ахмадын хороо нь Соёлын төвтэйгээ хамтран Ахмад, дунд, залуу үеийнхнийхээ туршлага, дурсамж,үйл хэрэг ирээдүйн хөгжлийн талаар мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах тодорхойлох зорилгоор гурван үеийн уулзалтыг зохион байгууллаа.

АХМАДЫН ДУНД ӨВ СОЁЛЫН ӨЛГИЙ НУТГИЙН УРЧУУД-2023 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улсын тэргүүний ахмадын хороо нь Соёлын төвтэй хамтран Ахмадуудынхаа дунд “Өв соёлын өлгий нутгийн урчууд» сэдэвт үзэсгэлэн худалдаа» 5 төрлөөр зохион байгуулж 15 урчуудын 40 бүтээл оролцлоо.

АХМАДЫН ДУНД ХӨДӨЛГӨӨН -ЭРҮҮЛ МЭНД-ЭРЧ ХҮЧ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баяраа тохиолдуулан “Хөдөлгөөн - Эрүүл мэнд-Эрч хүч “ өдөрлөгөөр 6 баг болгон нийт 70 гаруй ахмад оролцлоо.

ӨНДӨРШИЛ ТҮНШЛЭЛ-2023 СҮҮН ЦАГААН ИДЭЭНИЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Өндөршил түншлэл-2023 сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаанд 9 өрх сүү, сүүн бүтээгдэхүүний 17 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзэсгэлэн гаргаж оролцлоо. Шинэлэг байдлаар квас, молоко, бялуу, чихэр, ирис, цэлцэгнүүр, үзэмтэй луувантай ээдэм зэрэг шинэлэг бүтээгдэхүүнээр оролцлоо.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ОНХСАНГИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН БАТАЛЛАА

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16-р хуралдаан 2023-09-20-ны өдөр хуралдаж, Орон нутгийн хөгжлийн сангийн жагсаалтад өөрчлөлт оруулан баталлаа.

ИХ НАРТЫН ХАДНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРААР АЯЛАЛАА

ЕБС-тай хамтран дунд ангийн сурагчдын төлөөлөл 10 хүүхдийг Их нартын байгалын цогцолбор газартай танилцууллаа.

УНШИГЧ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД "OPEN MIK " ЗОХИОЛОО

Open mic үйл ажиллагаанд нийт 75 үзэгч хүүхдүүд хөгжөөн баясаж дэмжин үзлээ.

"НОМ ХОЖ" ЦЭНГЭЭНТ ТАНИН МЭДЭХҮЙН УРАЛДААН ЗОХИОЛОО

Номын баярыг тохиолдуулан Ном хож” цэнгээнт танин мэдэхүйн уралдааныг 6-9 ангийн хүүхдүүдийг дунд зохион байгууллаа.

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Дорноговь аймаг дахь нутгийн зөвлөлийн уулзалтыг 09 дүгээр сарын 10-нд амжилттай зохион байгууллаа.Нутгийн зөвлөлийн уулзалтанд 30 гаруй хүн ирж оролцов.Нутгийн зөвлөлийн даргаар М.Батзориг сонгогдлоо. Уулзантанд Сумын 100 жилийн номын зохиолч Ц.Түмэнбаяр ирж яриа танилцуулга, мэдээлэл хүргэн ажилласан.

“ОPEN MIC -UNDURSHIL” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын төвөөс хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж хүүхүүдийнхээ авьяас чадварыг сорих, хөгжүүлэх зорилгоор “ОPEN MIC -UNDURSHIL”зохион байгуулах нийт 58 хүүхэд оролцож өөрсдийн ур санд байгаа дуугаа дуулж хөгжин цэнгэн баяслаа.

УЯНГАЛАГ УМ МАРЗИЙ ЗЭЭЛТ ТАТАЛТ, ШИЛДЭГ ЦОЛЛОЧ ХҮҮХДҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Соёлын төвийн хамт олон нь Даагатай хүүхэд -2023 өдөрлөгөөр “Шилдэг цоллооч хүүхэд”, “Уянгалаг ум марзий зээ таталт” уралдааныг хариуцан зохион байгуулахад нийт 18 хүүхэд оролцож авьяас ур чадвараа сорин наадлаа.

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ-2023

Төрийн их найрал хөгжим 512 хөгжимчний бүрэлдэхүүнд аймгаасаа 10 уул ардын хөгжмөөр оролцож дурсамжийг бүтээхэд баг хамт олноороо хувь нэмрээ оруулан ажиллаа

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ”-Д ДУНДГОВЬ АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Дуу хуур, өв соёлын өлгий нутаг Дундговь аймгийн Театр, мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд нийлсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багт Соёлын төвийн дарга Т.Мөнхцэцэг нь сумаа төлөөлөн язгуур урлагийн жанар төрлөөр нь “Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-д оролцлоо

НУТГИЙН БАХАРХАЛ -ӨВ СОЁЛ УРАНБҮТЭЭЛ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЛОО

Уяхан замбуу тивийн наран урлагийн их наадмаар зохион байгуулагдах ажлын үүрэг чиглэлийн дагуу “Шил нутгийн бахархал-Өв соёл" зохиомж бүтээлийг туурвиж олны хүртээл болголоо.

УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН ИХ НААДАМД АВЪЯАСТАНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Соёлын төв нь Уяхан замба тивийн наран урлагийн их наадамд сумаас 80 уртын дууч, 20 морин хуурч нийт 100 ардын авьяастан бэлтгэн амжилттай оролцууллаа.

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 179,498,000 ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СОЁЛЫН ТӨВД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ БАЯЛАГ ӨӨДӨС ХХК-ААС ХҮЛЭЭН АВЛАА

рон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны жагсаалтад Соёлын төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг авахаар 187,500,000 төгрөгийг СИТХ-с баталсан.

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ ТУРШИЛТЫН СУДАЛГАА ӨНДӨРШИЛ СУМАНД ЯВАГДАЖ БАЙНА

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ ТУРШИЛТЫН СУДАЛГАА ӨНДӨРШИЛ СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулж буй НҮТС-ны туршилтын судалгаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Өндөршил сумын 3-р багийн нийт 50 өрхийг түүврээр сонгон хамруулж байна.

АЛТГАНА-2023 БҮСИЙН БАЯР НААДМЫН ШАГАЙН ХАРВАА

Үндэсний шагайн харваан тэмцээнд 14 баг тамирчид оролцсоноос Мандах сумын Б.Наранхүү ахлагчтай баг тамирчид 1-р байр Мандах сумын О.Занабазар ахлагчтай баг тамирчид 2-р байр Сайхандулаан сумын Ё.Лхагвасүрэн ахлагчтай баг тамирчид 3-р байр тус тус эзэллээ.

АЛТГАНА-2023 БҮСИЙН БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

Алтгана 2023 үндэсний бөхийн барилдаанд -Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул Аймгийн харцага Б.Түвшинтулга түрүүлж, -Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Баянжаргалан сумын харъяат Аймгийн харцага Б.Одсүрэн үзүүрлэж, -Дорноговь аймгийн Мандах сумын Аймгийн нэмэх начин И.Баатарчулуун, -Дундговь аймгийн Өндөршил сумын Сумын заан Б.Бямбадорж нар шөвгөрлөө.

”АЛТГАНА-2023” БҮСИЙН НААДМЫН ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН

ИХ НАС Түрүү магнайд: Сайхандулаан сумын залуу уяач Н.Эрдэнэтөгсийн хүрэн унаач Э.Есөн-Эрдэнэ Аман хүзүүнд: Сайншанд сумын Аймгийн алдарт уяач О. Саруулбаярын бор унаач Э.Лхагва Айргийн гурав: Сайншанд сумын Алдарт уяач Б.Энхбатын хонгор унаач А.Мөнх-Ирээдүй Айргийн дөрөв: Дундговь аймгийн Өндөршил сумын Сумын алдарт уяач Г.Энхтөрийн бор унаач М.Дэлгэрмөнх Айргийн тав: Дорноговь аймгийн Мандах сумын залуу уяач Б.Угтахбаярын бор унаач Г.Хосжаргал

АЛТГАНА-2023 БҮСИЙН БАЯР НААДАМ БОЛЛОО

Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Дундговь аймгийн Өндөршил сумд хамтран нутгийн зааг "Алтгана" хэмээх нялх ногоо хангинасан сэргэлэн дэнжид наадмаа хийлээ.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид 06 дугаар сарын 28-ны өдөр 53.3 хувийн ирцтэйгээр хуралдаж:1.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай,2.2022 оны аудитын дүгнэлтийн танилцуулга, 3.Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай,

ИТХ: "АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ"

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит 15 дугаар хуралдаанаар сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2022 оны аудитын дүгнэлт, сумын 2023 оны төсвийн тодотгол батлах тухай, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2022 оны гүйцэтгэл, 2023 оны төлөвлөлт, хэрэгжилт, Сумын Газар зохион байгуулалтын  2023 оны төлөвлөгөөнд тодотгол хийх тухай, Төрийн байгууллагуудын өмчийн бүртгэл хөтлөлт, ашиглалт, хадгалалт, Шилэн дансны болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын тайлан, Сумын түүхт 100 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАНДАХ, САЙХАНДУЛААН СУМДТАЙ ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Сумдын Засаг даргын тамгын газрын албан хаагчид харилцан туршлага солилцох, бүс нутгийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зохион байгуулах зорилготой Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан сумдтай уулзалтыг 6 сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

СОЁЛЫН СЭРГЭЛТ -2023 ӨНДӨРШИЛ СУМАНД

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дундговь аймгийн Өндөршил суманд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг Өндөршил сумын засаг дарга У.Алтанхүү аяны зорилго, зорилт болон соёлын талаар авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан бол, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын захирал МУСТА М.Отгончимэг Дундговь аймгийн Өндөршил суманд “Хүүхэлдэйн театрын салбар”-ыг нээж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар боллоо.

БАГА БАЯН УУЛЫН ТАХИЛГА НААДАМ БОЛЛОО

Бага Баян уулын уламжлалт тахилга зан үйл , баяр наадам дэлгэр сайхан зохион байгуулагдлаа. Ганданчойнхорлин хийдийн эрдэмт лам нар уншлага тахилгыг хийж хурдан Их насны морьдын уралдаанд Баянжаргалан сумын залуу уяач

ШИЛИЙН ЗОО УУЛЫН ТАХИЛГА БАЯР НААДАМ САЙХАН БОЛЛОО

Хурдан соёолон насны морьдын уралдаандТүрүү магнайд Дундговь аймгийн Баянжаргалан сумын уяач н.Батцэнгэлийн ХүрэнАман хүзүүнд Өндөршил сумын Аймгийн Алдарт уяач Ж.Ганбатын зээрд Айргийн гуравт Дундговь аймгийн Баянжаргалан сумын уяач н.Батцэнгэлийн хээр Айргийн дөрөвт Дундговь аймгийн Баянжаргалан сумын уяач н.Батцэнгэлийн хонгорАйргийн тавд Дорноговь аймгийн Мандах сумын уяач Б.Амгаланбаярын хээр тус тус айрагдлаа.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

"ХҮҮХДЭЭ СОНСОЁ, ХАМГААЛЪЯ" уриан дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Соёлын төвөөс Бяцхан мисс, жентельмэн-2023 тэмцээнийг зохион байгуулж 1-3 байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.

СМАРТ ХУДАГ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

Сумын төвийн смарт худгийн гүний нацос шатаж ажиллахгүй болж иргэдэд хүндрэлтэй байдал үүссэн. ЗДТГ-аас гүний нацосыг татан гаргаж шинэ нацос 500,000 төгрөгөөр худалдан авч, солин худаг хэвийн ажиллаж эхэллээ.

МАЛЧИН ӨРХҮҮДЭД ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Сумын Засаг дарга У.Алтанхүү, багийн Засаг дарга Э.Сумъяа, Д.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нийт 8 өдөр 1705 км замыг туулж 101 өрхийн малчидтай санал солилцож, иргэдээс гарсан саналыг сонсон, 2023 оны ОНХСангийн хийгдэх ажилд малчдаас санал авах, цаг үеийн мэдээлэл малчдад хүргэж ажилласан.

БАЯР НААДМЫН ТАЛБАЙ БАРИХ АЖЛЫГ ХАНГДА ХХК ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баяр наадмын талбай шинээр барих ажлыг Дундговь аймгийн Хангда ХХК нээлттэй тендерт оролцож сумын Засаг даргатай 176,0 сая төгрөгийн гэрээ байгуулан гүйцэтгэж байна.

ГАМШГААС ХАМГААЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ АЖЛЫГ ОД ЭС ЭС ХХК ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөө оруулалтаар хийгдэх Гамшгаас хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг Дундговь аймгийн Од Эс Эс ХХК-тай 19,5 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.

УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн хэмжээнд 10 сараас 8 насны хүүхдийг Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцинаар 2023 оны 05 сарын 29-ний өдрөөс эхлэн нэмэлтээр дархлаажуулах ажил явагдаж байна.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗДТГ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв хамтран нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр 12 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгсөн. Давсны зохистой хэрэглээний талаар гарын авлага бэлтгэн иргэдэд хүргэлээ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нээлттэй хаалганы өдөрлөгийг ЗДТГ, эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа.

БИД ШИЛИЙН БАГАЧУУД ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

"Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил"-ийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн тайлант өдөрлөг амжилттай боллоо.Өдөрлөгийн үеэр Цэцэрлэгийн эрхлэгч Д.Номин-Эрдэнэ хичээлийн жилд зохион байгуулагдсан онцлох ажлын тайлангаа танилцууллаа.

СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023 АЯНЫ НЭЭЛТЭД ДУНДГОВЬ АЙМАГТ ОРОЛЦЛОО

Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар нэгдсэн төлөвлөлт хийгдэж байна. Нээлтийн аяныг зохион байгуулах талаар зөвлөгөөнд Соёлын төвөөс оролцлоо.

ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ”-НЫ АНХ ДУГААР УРАЛДААНД ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ ТОГООЧ ОРОЛЦЛОО

Дундговь аймгийн "Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр", “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил”-ийн хүрээнд “Хүүхдийн шим тэжээлт хоол” анхдугаар уралдаанд аймгийн хэмжээнд 41 тогооч оролцож, цэцэрлэгийн туслах тогооч У.Цэрэнжаргал амжилттай оролцлоо.

ХАВРЫН СОРИЛГО ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО

Дундговь аймгийн Өндөршил суманд 5 сарын 13-ны өдөр хаврын сорилго монгол дааганы уралдаан боллоо.

ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянжаргалан сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран ажиллах, харилцан туршлах солилцох үйл ажиллагааг зохион байгуулж байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо 5 сарын 8-10-ны өдрүүдэд 3 хоногийн хугацаанд сумын төвд явагдаж өндөрлөлөө. Нийт 260 тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд хамрагдсан бөгөөд үүнд: Суудлын автомашин-163 Ачааны автомашин-90 Автобус-4 Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл-3

ЭХ ХЭЛ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЬЕ -2023 14 ХОНОГИЙН АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Эх хэл өв соёлоо өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан Миний монгол бичиг-2023 сайхан бичигтэний уралдаанд 75, Түргэн уншлага”, Алтан хонх уралдааныг 6-9 ангийн сурагчдын дунд тус тус зохион байгуулахад 30 хүүхэд,нийт 105 хүүхэд залуучууд оролцож мэдлэг оюунаа сорин наадлаа.

ЯРГУЙ -2023 АЙМГИЙН ХҮҮХДИЙН НААДАМД ОРОЛЦЛОО

Яргуй аймгийн хүүхдийн урлагийн бага наадамд Соёлын төвийн дэргэдэх уртын дуу, язгуур урлагийн хамтлагын нийт 35 сурагчид оролцлоо. Уртын дууны хамтлаг 3-р байр Хүрэл медаль, Язгуур урлагийн "Говийн эгшиг"хамтлаг 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ

ИТХ: “УНДНЫ УСНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ.

СУМЫН ИТХ-ЫН 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН "УНДНЫ УСНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

ИТХ. "ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН "ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Их уншсан

МУ-ЫН СТА Л.САРАНГЭРЭЛИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРАНД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАНА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТАД БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАР ХАМРАГДЛАА

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ "ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН" ГЭЖ ҮНЭЛЛЭЭ.

Засаг даргын зөвлөлийн хурал хийлээ:

ХАРЬЯАЛСАН АХМАДУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ТАЛАРХАЛ

СОЁЛЫН ТӨВ НЬ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАХ -ЫН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА