ЛУУС СУМЫН АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ
ТАНИЛЦУУЛГА
Луус сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1959 оны 05 сарын 19-ны өдөр одоогийн Луус сум төвлөрч байгаа “Зодох”-ын дэнжид 12 хүүхэдтэй, эрхлэгч багш, асрагч гэсэн 2 орон тоотой, гэрэн байртайгаар Нэгдлийг түшиглэн “Нэгдлийн цэцэрлэг” нэртэйгээр анх байгуулагджээ. 1973 онд 25 хүүхдийн хүчин чадалтай Филатовагийн 2 дах цэцэрлэгийг Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр барьж байгуулан 2007 он хүртэл, 75 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрын зориулалттай БАМ-52 барилгыг улсын төсвийн хөрөнгөөр сэргээн засварлаж энэ байрандаа 2014 он хүртэл тус тус үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байлаа. 2014 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд авч стандартын шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдан бага насны хүүхдийг хөгжүүлэх аятай тухтай орчинг бүрдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай сайн ажиллаж байна. Үндсэн 4 бүлгийн зохион байгуулалттай. 15 багш ажиллагсадтай. Мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдсан.
Ердийн үндсэн сургалтаараа 80 гаруй хүүхдэд, бусад хувилбарт сургалтаараа 25-35 нийтдээ жилдээ 110-130 хүүхдэд СӨБоловсролыг эзэмшүүлж байна.
Сүүлийн жилүүдэд тойргийн нийт хүүхдийн 70-80 хувийг малчдын хүүхэд эзэлж байгаа учраас жил бүр явуулын багшийн үйлчилгээ, гэр бүлд түшиглэсэн модуль сургалт, зуны гэр цэцэрлэгийг тогтмол ажиллуулж хамран сургалтаа сүүлийн 3-5 жилд 3 хүртэл хувиар нэмэгдүүлсээр байна.
Орчин үеийн сургалтын техник хэрэгсэл ашиглан цахим сургалтыг нэвтрүүлэх, боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нийгмийн чухал цаг үед багш ажиллагсад маань төрийн үйлчилгээний нэр хүнд хариуцлага бүтээлч хандлагаа нэмэгдүүлэн идэвхи чармайлттай ажиллаж байна.
2005 оноос эхлэн бага насны хүүхдийн сурч хөгжих багш ажилчдын ажиллах тав тухтай байдлыг хангах, материаллаг баазаа нэмэгдүүлэн дотоодын болоод гадны хөрөнгө оруулагчдад жил бүр хандсанаар сургалтын тав тухтай сэтгэл зүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлж 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Байгууллагын эрхэм зорилго:
Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй, биеэ даах чадвартай, таньж мэдэх хүсэл тэмүүлэлтэй, баяр баясгалантай тоглонгоо хөгжих, амгалан тайван чөлөөтэй орчинг бий болгох.
Баримтлах зарчим:
- Хуулиа дээдлэх
- Хүүхдээ хүндэтгэх
- Хөгжлийг эрхэмлэх
- Чанарыг баримтлах
- Зорилго зорилтоо нэгтгэх
- Зөвлөх,туслах, дэмжих, урамшуулах
- Багаар хамтран ажиллах
- Мэдээлэл ил тод хүртээмжтэй байх юм.
Тус цэцэрлэг нь жилээс жилд өргөжин хөгжиж, боловсон хүчин, материаллаг баазаа бэхжүүлж, хүүхдийн авьяас сонирхолыг нээн илрүүлж, боловсролын чанарын шинэчлэл “ Цөм ” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажиллаж ажлын дадлага туршлага хуримтлуулсан улс аймаг, сумын тэргүүний багш ажиллагсад ажиллаж байна.
Хамт олны дотор төрийн шагнал -1, Боловсролын тэргүүний ажилтан-2, аймгийн хүндэт тэмдэг-1, сумын хүндэт тэмдэг -2, сумын тэргүүний сэхээтэн—2, тэргүүний ажилтан -7 ажиллаж байна.
Тухайн хүүхдийн цэцэрлэг нь:
- 2010 онд Манлайлагч байгуулага
- 2012 онд Соёлч хамт олон
- 2015 онд Авъяаслаг хамт олон
- 2016 онд Сумын шилдэг хамт олон
- 2017 онд Сумын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, Уртын дууны уралдаанд 1 байр, Азтай бадарчин уралдаанд 1-р байр, Спортын буухиа тэмцээнд 1-р байр, Номын баярын түмний баяр уралдааны 1-р байр, Болор мөнгөн өвөл, хөгжилтэй шинэ жил уралдааны тэргүүн байр зэргээр шагнагдаад байна.