Багш ажилчдын 2018.09.17 хурлаар
хэлэлцэн батлав
ЛУУС СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨДӨЛМӨРИЙН
ДОТООД ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам нь цэцэрлэгийн ажилтан нарт мөрдөгдөж тэдэнд үйлчлэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах чухал баримт бичиг мөн.
1.2. Журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил, үйлчилгээний чанар, бүтээмж дээшлүүлэхэд чиглэнэ.
1.3. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд орогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль, тогтоомж, бусад эрхийн актуудыг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
1.4. Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.
1.5. Цэцэрлэг /ажил олгогч/ нь ажиллагсадтай хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээг бичгээр байгуулж харилцан хүлээсэн үүргээ биелүүлэх, ажилтаны төлөөлөгч нартай хамтын гэрээ байгуулж ажиллана.
1.6. Цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам нь ажилтан нарын эрх ашигт нийцсэн холбогдох хууль дүрэм, журам заавар, тушаал шийдвэр, хамтын болон хөдөлмөрийн гэрээтэй харшлахгүй болно.
1.7. Тус цэцэрлэгийн ажиллагсад нь бүх ажилтны хурлаар дотоод журмаа хэлэлцэж саналаа оруулан, эрхлэгчийн тушаалаар баталгаажсан өдрөөс эхлэн энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөнө.
1.8. Журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.
ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. Үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт
2.1.1. Хүүхдийг цэцэрлэгийн байгууллага / цаашид “байгууллага” гэнэ/-ыг эрхлэгч/ цаашид “дарга” гэнэ/ удирдана.
2.1.2 Байгууллагын тамга, тэмдгийг дарга барина.
2.1.3. Удирдлагын тухайн шатанд ажиллаж байгаа дарга нь хариуцсан тодорхой үүрэг, чиглэл, ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг дээд шатны даргын өмнө хариуцна.
2.1.4 Баримт бичгийн стандартын эмхтгэл 2002 оны ЗГ-ын 41-р тогтоолыг үндэслэн албан бичгийг хөтөлнө.
2.1.5. Тухайн оны бичиг баримтыг эрхлэгч цэгцлэн нярав үдэж журмын дагуу архивт хүлээлгэн өгч хадгалуулна.
ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1. Даргын тушаал, /захирамж, тогтоол /
3.1.1. Дарга нь хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль, тогтоомжид нийцүүлэн тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал /цаашид “тушаал”гэнэ/ гаргана.
3.1.2. Ажилтан нар нь цэцэрлэгийн дүрэм, журам, цагийн хуваарь, удирдлагийн өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг биелүүлж ажиллана.
3.1.3. Цэцэрлэг нь ердийн бүлгийн үйл ажиллагаагаар ажиллаж, цэцэрлэгт хамрагдаагүй малчдын хүүхдийг өвлийн улиралд гэр бүлд түшиглэсэн зайны сургалт, явуулын багшийн үйлчилгээ үзүүлж, зуны улиралд Гэр цэцэрлэгт хамруулан СӨБоловсролын хамрагдалтыг нэмэгдүүлнэ.
3.1.4. СӨБ-ын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг бие сэтгэлээр эрүүл өсгөн бойжуулахад багш, судлаач, эцэг эх хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийн өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжих боломжийг олгоно.
3.1.5. Цэцэрлэг нь 3 бүлгийн зохион байгуулалттайгаар Эрхлэгч-1, Бүлэг удирдсан багш-3, Туслах багш-3, Нярав-1, Ахлах тогооч-1, Туслах тогооч -1, Үйлчлэгч-1, Хамгаалагч-1, Галч-3 гэсэн орон тоотой бүгд 15 ажиллагсад ажиллана.
3.1.6. Бүлэгт байх хүүхдийн тоо:
СӨНасны 2-5 насны тойргийн хүүхдэд боловсрол эзэмшүүлж, бүлэг дүүргэлтийг 1 бүлэгт 25-30 хүртэл хүүхэд байхаар тооцох ба эцэг эх нь хоёулаа төрийн алба эрхэлдэг гэртээ асран хамгаалах хүнгүй өрхийн хүүхдийг 1 нас 8 сартайгаас нь эхлэн элсүүлж болно.
Бэлтгэл бүлэгт 25-30
Дунд бүлэгт 25-30
Бага бүлэгт 15-20 нийт 80-100 хүүхэд ердийн сургалтаар сурч
хөгжинө.
ДӨРӨВ.ТӨЛӨВЛӨГӨӨ ТАЙЛАН ТҮҮНД ТАВИГДАХ
ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО
4.1. Ажил, үйлчилгээний төлөвлөгөө, тайлан, хяналт
4.1.2. Байгууллагыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг 5 жилээр боловсруулж мөрдөж ажиллах /сумын ИТХ-аар батлуулах/
4.1.3 Байгууллага нь үйл ажиллагааг жилээр төлөвлөж явуулна.
4.1.4. Төлөвлөгөөнд байгууллагын эрхэм зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж, нийт ажилтны саналыг тусган удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж дарга батална.
4.1.5. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр /тайлан гаргана/ дүгнэж, нийт ажилтны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана.
4.1.6. Байгууллагын хичээлийн жилийн ажлын тайланг сумын ЗДДЗөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн үнэлгээ дүгнэлт авч БСГазарт уламжлах ба нийт эцэг, эхчүүдэд тайлагнаж тэднээс санал хүсэлт авч ажиллана.
4.1.7. Байгууллагын сарын ажлын мэдээллийг сумын ТГ-т заасан хугацаанд хүргүүлэх / сар бүрийн 20-ны дотор/
4.2. Ажилтны төлөвлөгөө,тайлан, хяналт
4.2.1. Ажилтан нь ажлаа сараар төлөвлөж ажиллана. Ажилтны төлөвлөгөөг дарга батална.
4.2.3. Байгууллагын бүх ажилчид жил сарын төлөвлөгөөг боловсруулж дараа сарын 5-ны дотор эрхлэгчээр баталгаажуулан сарын 25-ны дотор тайлагнана.
4.2.5. Багш ажилчид жилийн ажлын тайлангаа хамт олны хурлаар хэлэлцүүлж цаашдын зорилтоо тодорхойлон, хагас бүтэн жилд ажлаа сурталчилан үзэсгэлэн гарган эцэг, эх иргэдэд тайлагнана.
4.2.6. Ажилтны гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг дарга улирлаар /тайлан гаргана/ дүгнэж, биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана.
ТАВ.ДОТООД АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5.1. Байгууллага нь долоо хоног бүрийн 5 дахь өдөр нэгжийн дарга нарын болон удирдлагын шуурхай зөвлөгөөнд сууж байна. Зөвөлгөөнөөр өнгөрсөн 7 хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцын талаар мэдээллийг сонсож, ирэх 7 хоногт гүйцэтгэх ажил, үйлчилгээний талаар холбогдох үйл ажиллагаа болон арга хэмжээг товлоно.
5.2. Байгууллагын нийт ажилчдын цуглааныг 7 хоног бүрийн Даваа гарагийн 14 цагт хийж сум орон нутаг, байгууллагын цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч, дараа 7 хоногийн ажлын чиглэлээ гарган ажил үүргийнхээ дагуу ажилтан бүр шинэ мэдээлэл хийх
5.3. Цэцэрлэгийн багш ажилтан нь бие эрхтэн, сэтгэцийн хувьд эрүүл хүүхдэд хайртай, бага насны хүүхдэд зөв үлгэр дуурайл болохуйц зохих боловсрол харилцааны соёл эзэмшсэн элдэв гаж буруу зуршилгүй хүн байна.
5.4. Ажилтан бүр ажлын байрны тодорхойлолтонд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, санал санаачлага гаргах, бүтээлчээр ажиллах эрмэлзэлтэй байна.
5.5. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын “Цөм хөтөлбөр”-ийг үзэл баримтлалдаа тулгуурлан чанартай хэрэгжүүлнэ.
ЗУРГАА.АЖИЛТАН АЖИЛД АВАХ, АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ
6.1.1. Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг хүлээн авч танилцана.
6.1.2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу байгууллагын дарга нь ажилд орохыг хүссэн тухай иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.
6.1.3. Байгууллагын онцлогийг харгалзан багшлах эрх авсан мэргэжлийн багшийг багшаар, бүрэн дундаас дээш боловсролтой жил тутамд 3 кредит цагийн сургалтанд хамрагдсан хүнийг туслах багшаар тус тус томилон ажиллуулж мэргэжлийн тогооч, нярав, бусад сантехник, цахилгаанчин, мужааны мэргэжилтэй чадвартай туршлагатай хүнийг үйлчилгээний туслах албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна.
6.1.4. Ажилд орохыг хүүссэн иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ.
- Боловсролын үнэмлэх, диплом, сертификат
- Иргэний үнэмлэх
- Анкет
- Хувийн өргөдөл
6.1.5.Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн тухай асуудлаар дарга тушаал гаргана.
6.1.6. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилт, үйл ажиллагаандаа мөрддөг, удирдамж болгодог хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, байгууллага болон түүний нэгжийн тухай танилцуулж ажилтнаар судлуулна.
6.2. Ажилтныг ажлаас чөлөөлөх
6.2.1 Ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажилтанг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлнө. Үүнд:
6.2.2. Орон тоо хасагдсан
6.2.3. Ажил мэргэжлийн ур чадвараар тэнцэхгүй болсон
6.2.4. Сахилгын зөрчил дахин гаргасан буюу ноцтой зөрчил гаргасан
6.2.5. Эрүүл мэндээрээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
6.2.6. Хариуцаж буй эд хөрөнгөө хувьдаа завшиж алдагдуулсан
ДОЛОО.АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ
7.1. Ажлын цаг
7.1.1. Цэцэрлэгийн үйл ажиллагаа өглөө 08 цаг 30 минутаас эхэлж, орой 18 цаг 30 минут хүртэл үргэлжилнэ.
7.1.2. Ажилтан нь ажилдаа өглөө ирсэн, завсарласан, ажлаас тарсан цагаа цаг бүртгэлд бүртгүүлж байна.
7.1.3. Багш ажилтан нар ажлын цагаар дэмий сэлгүүцэх, үр бүтээлгүй өнгөрүүлэх, ажлын байрыг зөвшөөрөлгүй орхин гадагш явах, ажил үүргээс гадуур хувийн зүйл хийхийг хатуу хориглоно.
7.1.5. Багш ажилчдын ажлын цаг ашиглалтыг өдөр бүр жижүүр багш бүртгэж, бүртгэлийг үндэслэн нярав цагийн баланс гаргаж, эрхлэгч баталж, боловсрол хариуцсан нягтлан бодогч цалинг бодно.
7.1.4. Багш ажилчид сургуулийн хүүхдийнхээ хичээл, эцэг эхийн хуралд суух цаг, албан ажлаар ажлын байрнаас гадагш явсан, сургалт семинарт оролцсон цагийг ажилласан цагт тооцно.
7.1.5. Онцгой шаардлагатай тохиолдолд ажилтнуудыг илүү цагаар ажиллуулж болох ба МУ-ын хөдөлмөрийн тухай хууль, АБТодорхойлолтонд заасан чиг үүргийг үндэс болгоно.
7.1.6. Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.
7.1.7. Эрхлэгч ажилтнуудын цаг ашиглалтанд хяналт тавьж сар бүрийн цагийн тооцоог гаргахад дутуу ажилласан цагийн хөлсийг тухай бүрт нь хасаж тооцно.
7.2. Амралтын цаг
7.2.1. Багш ажилтны ээлжийн амралтыг байгууллагын үйл ажиллаагааны онцлогтой уялдуулан хичээлийн жилийн эцэст олгож биеэр эдлүүлнэ.
НАЙМ.ЦАЛИН ХӨЛС,ШАГНАЛ УРАМШУУЛАЛ,ТЭТГЭМЖ, ТҮР ЧӨЛӨӨ
8.1. Цалин хөлс
8.1.1. Ажилтны үндсэн цалинг ажил үйлчилгээний онцлог, мэргэжил, мэргэшил, хөдөлмөрийн нөхцөлөөр нь ялгаатайгаар цалингийн түвшинтэй уялдуулан үндсэн цалингийн сүлжээг тогтоож мөрдөнө.
8.1.2. Ажилтанд нэмэгдэл хөлсийг хууль дүрэм журам зааварт заасан шалгуурын дагуу үнэлэн эрхлэгчийн шийдвэрээр жил тутамд шинэчлэн тогтоож олгоно. /ур чадвар, 90 тогтоол, мэргэжлийн зэрэг, илүү цаг/
8.1.3. Ажилтны ҮДУрамшлыг ЗГ-ын тогтоол, хууль эрх зүйн актыг үндэслэн ажлын шалгуур үзүүлэлтээр сар бүр тооцож улирал тутамд олгоно.
8.1.4 Үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь тогтмолжсон багш ажилчдыг эрхлэгчийн шийдвэрээр цалингийн шатлал ахиулж цалинжуулж урамшуулж болно.
8.1.5. Оны тэргүүний багш, ажилчид, хүүхэд, эцэг эх шалгаруулж шагнаж урамшуулах
8.1.6. Багш, ажилтны мэргэжил дээшлүүлсэн сургалтын төлбөр томилолтыг нэмэлт санхүүжилтээр ирсэн зардлаар санхүүжүүлэх буюу төсвийн зардлын боломжгүй үед өөрөө өөрийгөө санхүүжүүлж мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд санаачлагатай ажиллана.
8.1.7. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 26-р зүйлийг үндэслэн багш нь туслах багшийн, туслах багш нь багшийн, тогооч нь тогоочийн, туслах багш, үйлчлэгч, үйлчлэгч нь туслах багшийн, нярав нь цагаан хэрэглэл угаагчийн, цагаан хэрэглэл угаагч нь туслах багш, үйлчлэгчийн, манаач нь слесарь, цахилгаанчин, мужааны болон бусад мэргэжлийн ажилчид харилцан тус тус эзгүй байгаа ажилтны ажлыг түр хугацаанд орлон хавсран гүйцэтгэж болох ба 1 сараас дээш хугацаагаар түр орлох ажилтанд цалингийн дэмжлэг олгоно.
8.1.8. Боловсролын тухай хуульд зааснаар багшлах эрхтэй, 5-с дээш жил багшаар тасралтгүй ажиллаж байгаа багш болон боловсролын хуулинд заасан албан тушаалтанд Боловсролын тухай хуулийн 43.1.7-д заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний тэтгэмжийг 5 жил тутамд олгох төсвийг төсвийн төсөлдөө өмнөх жил нь төсөвлөн холбогдох баримт бичгийг тухайн ажилтнаар нь бүрдүүлэн БСГазарт хүргүүлж олгуулах арга хэмжээг авч ажиллана.
8.1.9. Олон жил үр бүтээлтэй ажиллаж ажилдаа тогтмол амжилт гаргаж байгаа ажилтнуудыг удирдах дээд байгууллагын болон төр засгийн шагналд хамт олноос гаргасан санал тодорхойлолтыг үндэслэн дэвшүүлнэ.
8.1.10 Багш ажилтнууд, хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд уламжлалт болон цаг үеийн тэмдэглэлт үйл явдал баяр ёслолыг тохиолдуулан болзолт уралдаан тэмцээнийг зарлан явуулж хамтын үйл ажиллагааг идэвхижүүлнэ.
8.1.11. Багш ажилтан, хүүхдийн дунд улиралд 1-2 удаа үзвэр үзэх арга хэмжээг зохион явуулна.
8.1.12. Багш ажилчдыг аялал зугаалгаар байгалийн үзэсгэлэнт газар үзүүлж ажлын алжаал ядаргааг тайлах тээврийн зардалд зарцуулах хөрөнгийг хамтын сангаас буюу боломжтой үед төсвөөс зохицуулалт хийж болно.
8.1.13. Хамтын мөнгөн хуримтлал бий болгож зарцуулах журам боловсруулан ажиллах / сар бүр ажилтанууд 5000 төгрөг дансанд цалингаасаа төвлөрүүлэх /
8.2. Тэтгэвэр, тэтгэмж, олговор, нөхөн төлбөр
8.2.1. Цэцэрлэгт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа ахмадын баярын өдөр, цагаан сарын баярыг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэх бөгөөд зарцуулах хөрөнгийг байгууллагын ахмадын сангаас шийдвэрлэнэ.
8.2.2. Түлээ түлшний хөнгөлөлтийг тухайн жилийн цалингийн хэмнэлттэй холбогдуулан 2 жилд 1 удаа олгож болно.
8.3. Түр чөлөө
8.3.1. Багш ажилчдад зайлшгүй шаардлагатай тохиолдолд сард 1 удаа цалинтай чөлөө олгох ба гэр бүлийн тэмдэглэлт баяр ёслол болон ажилтны гэр бүлд тохиолдсон гачигдлын үед 3-5 хоногийн цалинтай чөлөөг олгоно.
8.3.2 Чөлөө авах шаардлага гарсан тохиолдолд шалтгаан нь тодорхой чөлөө хүссэн өргөдөл гарган эрхлэгчид өөрийн биеэр өгөөгүй тохиолдолд чөлөө олгохгүй.
8.3.3. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа хүрэлцэн ирэх боломжгүй бол ажил эхлэхээс 1-2 цагийн өмнө эрхлэгчид албан ёсоор мэдэгдэнэ.
ЕС. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГА,
ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА
9.1. Хөдөлмөрийн сахилга хариуцлага
9.1.1 Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу ажлын сахилга хариуцлага алдсан ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
9.1.2. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой тооцохоор нэрлэх хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан /2удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.
9.1.3. 3 хоног буюу түүнээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална.
9.1.4. 1 сар хүртэл хугацаагаар буюу бусад тохиолдолд чөлөө авахаар хүсэлтээ гаргасан ажилтанд цалингүй чөлөө олгоно. 1 сараас илүүгээр цалингүй чөлөө олгохгүй, байгууллагын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална.
9.1.5. Ажилтан өвчтэй гэрээр эмчилгээ хийлгүүлэхээр 3-5 хоногийн эмнэлгийн магадлагаа авсан тохиолдолд ажилтанд жилд 1 удаа цалинтай чөлөөг олгох ба дараагийн удаад ээлжийн амралтаас тооцно.
9.1.6. Захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараалан буюу 2-3 удаа чанаргүй, огт биелүүлээгүй.
9.1.7. Ажлын цаг ашиглалтыг үр бүтээлгүй, идэвхи санаачлагагүй өнгөрүүлсэн, Хүмүүжил сургалтын ажлыг бэлтгэл зохион байгуулалт муутай явуулж хүүхдийг хохироосон, сарын ажлын чанарын үзүүлэлт 1-2 удаа хангалтгүй дүнтэй шалгагдсан.
9.1.8. Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцоно.
9.1.9. Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцоно.
9.1.10 Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажлын байранд төрийн албаны интернэт сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтууд (Facebook, Twitter, Youtube, Instgram, Steam гэх мэт)-ыг ашиглахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт даалгасугай.
9.1.10. Дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж, цэцэрлэгийн захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална.Үүнд:
- Ажлын цагаар аюулгүй ажиллагааны дүрмийг биелүүлээгүйгээс хүүхдэд гэмтэл учруулж, хохироосон
- Багш, ажилтны хараа хяналт сулаас хүүхэд алдаж ямар нэгэн гэмтэл учруулсан
- Багш, ажилтан нь хүүхдэд шийтгэлийн буруу арга хэмжээ хэрэглэсэн, хүүхдийг бие болон сэтгэл санааны дарамтанд оруулсан
- Цэцэрлэгийн өмч хөрөнгийг идэж ашигласан, эцэг эхээс дур мэдэн мөнгө, бусад зүйл татаж, ёс суртахууны зөрчил гаргасан
- Багш, ажилтаны хариуцсан ажил, албан тушаалын нэр дээр эцэг эхээс ноцтой гомдол ирсэн
- Цэцэрлэгийн захиргааны шалгалтанд болон удирдах дээд байгууллагын үзлэг, шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн
- Сахилгын зөрчлөө давтан удаа дараалан буюу 2-3 удаа гаргасан
9.2. Эд хөрөнгийн хариуцлага
9.2.1. Байгууллагын эд хөрөнгийн тооллогыг хагас бүтэн жилээр ажлын хэсэг томилж ажиллуулах ба хариуцсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн ашиглах хугацаа нь дуусаагүй тохиолдолд урсгал засварыг ажилтанаар хийлгүүлэн засах боломжгүй бол эд хариуцагчийн гэрээнд зааснаар төлүүлж хариуцлага тооцно.
9.2.2. Ажилтан няраваас эд материал авахдаа анхан шатны баримт бүрдүүлж авна.
9.2.3. Эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр байгууллагын эд хөрөнгө, хүнсний бараа материалыг гадагш гаргах, хүнд өгөхийг хориглоно.
9.2.4 Хоол хүнс бусад бараа материалын үнийг шилжүүлгээр тооцоо хийж, тендерт шалгарсан байгууллагатай гэрээ байгуулж баталгаатай хүнсээр хангагдана.
9.2.5. Орлого зарлагын тооцоог нярав өдөр тутамд хийж, тайланг сар бүрийн 25-27 ны дотор нягтлан бодогчтой нийлэх .
9.2.6 Нягтлан бодогч мэдээ тайлангуудыг цаг хугацаанд нь хийж зохих газарт нь өгч өр авлага үүсгэхгүй ажиллах.
9.2.7. Төсвийн зарцуулалт өр авлагын тооцоог нягтлан бодогч 14 хоног тутам эрхлэгчид мэдээлж байх.
9.2.8. Нягтлан бодогч улирал тутам цэцэрлэгийн төсвийн зарцуулалт санхүүгийн тайлан балансийн талаар багш ажилчид болон эцэг эхэд мэдээлэл хийж танилцуулж байх.
9.2.9. Авсан зарлагдсан бараа материалын тооцоог нярав сар бүрийн 15 -нд эрхлэгчид танилцуулна.
9.2.10. Эрхлэгч төсвийн зарцуулалтанд хяналт тавьж зардлыг сарчилсан хуваарийн дагуу үр ашигтай зөв зарцуулах.
9.2.11. Цэцэрлэгийн материаллаг орчин нөхцлийг бэхжүүлэх зорилгоор тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, зарим хүнсний зүйлийг зах зээлээс хямд үнээр олж нийлүүлэхдээ бэлэн бусаар буюу шилжүүлгээр гарган зарцуулна.
АРАВ. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
10.1. Ажилтан нь дор дурьдсан эрх эдэлнэ.
10.1.1. Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах, ашиг сонирхолоо хамгаалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад хөнглөлт эдэлнэ.
10.1.2. СӨБ-ын тухай хуульд заасны дагуу багш ажилтнууд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жилд 1-2 удаа хамрагдан хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдэд үйлчлэх эрхээ авсан байна.
10.2. Ажилтан нь дор дурьдсан үүрэг хүлээнэ.
10.2.1. Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль, тогтоомж, энэхүү журмыг мөрдөж, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана.
10.2.2. Ажил үйлчилгээний технологийн горимыг чанд сахин биелүүлэх, ажил олгогчоос өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана.
10.2.3. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаанд чанд дагаж биелүүлнэ.
10.2.4. Бүлгийн багш нар өдөрт 25-30 хүүхдийг хүлээн авч, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулах бөгөөд цэцэрлэгт ирээгүй хүүхдийн шалтгааныг өдөр бүр судлан тогтоож байх.
10.2.5. Багш, ажилтан өөрийн ажил албан тушаалын болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлынхаа үр дүнг байгууллага, хамт олны өмнө хамгаалж, сар улирал хагас бүтэн жилээр тайлагнана.
10.2.6. Өөрийн хариуцсан анги танхим ажлын байрныхаа осол аюулгүй байдал, сургалтын орчин тохижилтыг бүрэн хариуцаж, хүүхдийн амь нас эрүүл мэндийг нь хамгаалах
10.2.7. Хүүхдийг өглөө хүлээн авахдаа биеийн байдлыг нь асууж хүлээж авах, орой тарахад нь эцэг эх асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгөх.
10.2.8. Ажилтан үнэнчээр хөдөлмөрлөн, хуулиар тогтоосон ажил үүрэг, байгууллагатай холбоотой нууцыг чанд хадгалах.
АРВАН НЭГ. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
11.1. Ажил олгогч нь дор дурьдсан эрх эдэлнэ.
11.1.2. Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдэлнэ.
11.2. Ажил олгогч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ.
11.2.1. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
АРВАН ХОЁР. ЭЦЭГ ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ
12.1. Цэцэрлэгийн захиргаа нь бүлгийн багш, эцэг,эх /тэднийг асран хамгаалагч/-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулан ажиллана.
12.2. Эцэг эхчүүд сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ цэцэрлэгийн захиргаанд тавих эрхтэй.
12.3. Эцэг эхчүүд цэцэрлэгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, хүүхдийнхээ хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, анги бүлэг тохижуулахад санаачлага гарган ажиллах
12.4 Эцэг эхчүүд хүүхдээ өөрийн биеэр болон бусад насанд хүрсэн хүнээр багшид хүлээлгэн өгч хүлээн авах
АРВАН ГУРАВ. АЖИЛТНУУДЫН ЁС ЗҮЙН ТАЛААР:
13.1 Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт үзүүлэх, төлбөр хураамж авах, ялгавартай хандах үйлдэл, зан харьцааны доголдол хүүхэд, эцэг эх, хамт олны дунд үлгэргүй байдал гаргаж, багш ажилтны нэр хүндийг гутааж, гомдоох, байгууллагын эв нэгдлийг алдагдуулсан ажилтанг байгууллагын санаачлагаар хөдөлмөрийн хуулийн дагуу хариуцлага тооцно.
13.1.1 Хүүхэдтэй зүй бусаар харьцсан,зодсон гэмтээсэн
13.1.2 Бусдын дунд хов ярьж хэрүүл маргаан хийсэн
13.1.3 Худал ярьж хулгай хийсэн
13.1.4 Хууль бус үйл ажиллагаа явуулсан
13.1.5. Байгууллагын эд хөрөнгийг шамшигдуулсан
АРВАН ДӨРӨВ. ДОТООД ХЯНАЛТ
14.1. Дотоодын хяналт шалгалтын журмын дагуу комисс томилж ажиллуулан хяналтын чанар үр дүнг нэмэгдүүлэх
14.2. Эрхлэгч дотоодын хяналтыг графикийн дагуу бүх чиглэлээр тавьж зөвлөн туслах
14.3. Байгууллагын үйл ажиллагаанд БСайдын 321 дүгээр тушаалын дагуу ажлын хэсэг томилон жилдээ 1 удаа хөндлөнгийн өөрийн үнэлгээг хийж БСГазарт уламжлах
14.4. Эрхлэгчийн болоод ТГ-ын нэрэмжит шалгалтуудыг тогтмол хийж үр дүнг хэлэлцэн сайжруулах арга хэмжээ авч ажиллах
АРВАН ТАВ. БУСАД
15.1. Энэхүү дотоод журмыг цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагаа албан ёсоор эрхлэн явуулж буй хугацаанд нийт багш ажилтнууд дагаж мөрдөнө.
15.2. Цэцэрлэгийн дотоод журам нь энэхүү журмын болон Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай багц хууль болон бусад хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоол шийдвэр, хамтын гэрээнд нийцүүлэн гаргасан хавсралт журмуудаас бүрдэнэ.
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА:
2018 ОНООС ХОЙШ ДАГАЖ МӨРДӨНӨ