Дундговь аймаг
"Хариуцлагатай татвар төлөгч" аяны хүрээнд 2023 ны 05 сарын 04, 05, 08 -ны өдрүүдэд татварын улсын байцаагч Д. Ганчимэг Дэлгэрцогт суманд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага, иргэдтэй уулзаж, иргэдийн татвар төлөлт, төлбөрийн баримт олголт, татварын тайлагналтанд хяналт тавьж, мөн тус аяны талаарх мэдээллийг хүргэн ажиллаа.