2023 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР АРГА ХЭМЖЭЭ БАТЛАГДЛАА
Сумын ИТХ-ын 2022 оны 12 сарын 19 ний өдрийн 31 тоот тогтоолоор 2023 онд сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээний жагсаалт батлагдлаа. Шилжих хөрөнгө оруулалт 1, шинээр эхлэх хөрөнгө оруулалт 2, малын тоо толгойн албан татвараар хэрэгжүүлэх 6 нийт 9 төсөл хөтөлбөр арга хэмжээ 2023 онд хэрэгжих юм. 2023 онд ОНХС-аас санхүүжих 129.232.900 төгрөг, Малын тоо толгойн албан татвараас санхүүжих 69.585.200, 2022 оны үлдэгдлээс санхүүжих 8.084.400 байна.