Дундговь аймаг
Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл нь 2021 оны 6 сард Засаг даргын А/73 тоот захирамжаар байгуулагдсан ба 2023 оны 01 сарын А/04 тоот захирамжаар бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, шинэчлэн байгуулагдаад байна. Тус зөвлөл нь Залуучууд руу чиглэсэн Засаг даргын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах, залуучуудын санал санаачилгыг бодлого шийдвэрт тусган ажиллахад үйл ажиллагаа нь чиглэх юм. 2022 онд "Үндсэн хууль-30 жил", "Малчдын нэг өдөр", "Төрийн албан хаагчдын өдөрлөг", "Залуу нас оргил цаг" "Санхүүчдийн өдөр" зэрэг томоохон олон нийт рүү чиглэсэн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахад оролцож, давхардсан тоогоор 1000 гаруй иргэдийн идэвх оролцоог хангахад хамтран ажилласан байна. Мөн сум орон нутгаас зохион байгуулж буй " Хоггүй цэвэр Дэлгэрцогт", "Хогийг хогийн саванд нь" , "Энэ миний хог биш гэхдээ бидний амьдараг орчин", "Архи бидний нөхөр биш", "Архигүй орчныг хамтдаа бүтээцгээе" "Муу зуршлаа хаяж мөнгөө хуримтлуулъя" "Баялаг бүтээгчдээ дэмжицгээе" " Бид байгальдаа хайртай" "Идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд", "Харилцан хүндэтгэе" зэрэг нөлөөллийн ажлуудыг дэмжин оролцсон байна. Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн гишүүдээ чадавхжуулах, нэгнээсээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэхийн тулд " Оролцоо", "Харилцаа, хандлага", "Өрхийн санхүүгээ зохицуулах нь" зэрэг сургалтуудыг "Дундговь сургалт судалгааны хүрээлэн" ТББ, Дундговь аймаг дахь Монгол банк, Хаан банктай хамтран зохион байгуулсан юм.