Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Ил тод байдал

"ДУУНД МӨНХӨРСӨН НУТАГ" ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлгэрцогт сум байгуулагдсаны 100 жилийн түүхт ойг угтсан “Улаанбаатар хот дахь Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөл”-өөс зохион байгуулж буй цуврал эхний арга хэмжээ болох Морин хуур наадмын Тэргүүн шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөрийн “Дуунд мөнхөрсөн нутаг” хүндэтгэлийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тоглолтод МУГЖ Ц.Чулуунцэцэг, МУГЖ Г.Энхжаргал, СТА Ц.Отгонцэцэг, СТА Х.Эрдэнэцэцэг, СТА Д.Ариунболд, СТА Б.Сайнтөмөр, СТА Л.Нарангэрэл, СТА А.Давааням, СТА П.Цолмонтөгс, СТА Б.Туваансүрэн, СТА Энхзаяа, Дэлгэрцогт, Дэрэн сумын ардын авьяастнууд, Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ -ийн гишүүн яруу найрагч А.Лхагва, Г.Сэр -Одын нэрэмжит шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч О.Гончигсүрэн Урилгаар: Дэлгэрцогт сумын уугуул Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл МУ -ын гавьяат багш Пүрэвдорж Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даариймаа, Техникийн ухааны доктор, Дундговь ассоциацийн тэргүүн Т.Цэрэнпүрэв, Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Дундговь аймаг дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Эрдэнэ -Очир, Дундговь аймаг дахь нутгийн зөвлөлийн гишүүн, БТА яруу найрагч Н.Майхүү нар оролцлоо.