Дундговь аймаг
Дундговь аймаг
Дэлгэрцогт сумын уугуул Монгол Улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай, Манлай харцага Л.ПҮРЭВЖАВ-Т хүндэтгэл үзүүлэх сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Засаг дарга М.Баярсүх, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Зандраабодь, Дундговь аймаг дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Эрдэнэ-Очир нар Манлай харцага Л.Пүрэвжавт хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ. Тус хүндэтгэлийн барилдаанд Баянхонгор, Архангай, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Дундговь, Сэлэнгэ аймгийн 32 бөх оролцож байгаагаас Залуу бөх 7, Сумын начин 1, Сумын заан 24 оролцсоноос Увс аймгийн Өлгий сумын харьяат Сумын заан Х.Отгонбаяр түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Сумын Заан Н.Амгаланбаатар үзүүрлээд байна. Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат Сумын Заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Малчин сумын харьяат Сумын Заан Ц.Отгон нар тус тус шөвгөрөөд байна.