Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Ил тод байдал

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол улсын зөвлөх багш, АБТА, Монголын математикийн багш нарын олимпиадын анхны аварга “ Шашки ” сэтгүүлийн даамны бодлого бодолтын олон улсын уралдааны хошой аварга Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Дундговь аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамны өсвөр үеийн тэмцээн зохион байгуулагдлаа. Монголын хүүхдийн спортын 7-р их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй тус тэмцээн 5 насны ангиллаар нийт 160 тамирчдын дунд зохион байгуулагдсан ба 7-8 насны ангилалд 2а ангийн сурагч Д.Энхцэцэг дэд байр, 9-10 насны ангилалд 4а ангийн сурагч З.Ивээл дэд байр, 11-13 насны ангилалд 7а ангийн сурагч Д.Одгэрэл дэд байрыг тус тус эзлээд байна. Тэмцээнд оролцсон нийт хүүхдүүддээ улам их амжилт хүсье. Тус тэмцээнд оролцох оролцоог хангасан Монголын даамны холбооны тэргүүн Ц.Эрдэмбилэг багшдаа нийт иргэдийнхээ өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.