Дундговь аймаг
Дундговь аймаг
2022 онд Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 76.700.108 төгрөгийн санхүүжилтээр Алтанзагас хороолол, Эрчмийн хороололд нийт 42ш гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн билээ. 2023 онд Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 138.458.803 төгрөгийн санхүүжилтээр Цагаан дэл, Хөх толгойн хорооллын гэрэлтүүлгийг хийлгэхээр "Смартконтрол" ХХК тай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн салхин сэнсний "Ю ПИ СИ Дэлгэрцогт Лэнд Холдингс" ХХК -аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Орон сууцны хороолол, Хадан хошуу буюу зам дагуу хорооллын нийт 17 гэрэлтүүлгийг 35.000.000 төгрөгийн санхүүжилтээр шийдвэрлэж өгснийг дуулгахад таатай байна. Гэрэлтүүлэг хийх ажил 4 сарын 24-5 сарын 10 ны дотор хийгдэж дуусна.