Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТЫН "ИРГЭДЭЭ СОНСЪЁ" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 22-ны өдөр тус суманд ажиллалаа. Тус ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Төрийн цахим үйлчилгээний газрын албан хаагчдаас бүрдсэн баг бүрэлдэхүүн багтсан юм. Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат 2021-2023 онд аймаг орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлуудын танилцуулга хийж, цаашид хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг танилцуулсан юм.Уулзалтын хүрээнд иргэд, төрийн албан хаагчид санал хүсэлтээ илэрхийлж, тулгамдсан асуудлаа аймгийн удирдлагад уламжилсан юм.Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Сумын Цагдаагийн албаны шатахууны зардал нэмэх тал дээр ИТХ -д уламжлах мөн ирэх оны төсөвт нэмж суулгах боломж байгаа эсэхийг судлах Шинэ соёлын төвд сумын 100 жилийн ойг тохиолдуулан 50 сая төгрөгийн хөшиг зөөлөн эдлэлийг нь шийдвэрлэсэн Сумын төвийн 2,5 км авто замын зураг төсвийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн Бага газрын чулууны орчимд амьдарч байгаа айл өрхөөс сүлжээ оруулах хүсэлтийг БЗД нар авч нэгтгэн ирүүлэх, үүнийг холбогдох газарт нь уламжлах Багийн Засаг дарга нарт тус бүр нэг мотоцикл, зөөврийн компьютер, мөн сумын ЗДТГ-т компьютер тоног төхөөрөмж олгохоор тус тус шийдвэрлэлээ.Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдын Засаг дарга нарын нөөц хөрөнгө 3.0 сая төгрөг байсныг Эрдэнэдалай, Сайнцагаан суманд 20.0 сая, бусад сумдад 10.0 сая болгон нэмэгдүүлснийг дурдаад зарим үйл ажиллагааны зардлыг сумын ОНХС-ийн хөрөнгөөр шат дараатай шийдвэрлэж байхыг сумын Засаг даргад чиглэл болголоо.Бид бүхний үйл ажиллагааг байнга дэмжиж, ажилладаг Аймгийн удирдлагууддаа нийт иргэдийнхээ өмнөөс баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА