Дундговь аймаг
"Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Хүүхдээ сонсьё хамгаалъя" чөлөөт ярилцлагыг сумын хүүхэд хамгааллын хамтарсан багаас зохион байгууллаа. Тус ярилцлагад Сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал, Сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Сармандах, Сургуулийн нийгмийн ажилтан Э.Цэрэнханд, Хэсгийн цагдаа Б.Ууганбаатар, НТБ-ын багш Билэг-Ариун нар оролцож өөрсдийн хүүхэд ахуй цагийн хүсэл мөрөөдөл, гэгээн дурсамж, ажлын гараа, амжилт бүтээл, эзэмшсэн мэргэжил бүрийнхээ онцлогийг таниулж, хүүхдүүдийнхээ асуусан асуултад хариулж, харилцан ярилцлага өрнүүллээ.
Уулзалтаар:
1. Зөв хүн байх
2. Өөрийгөө сонсох, хүсэл мөрөөдлөө дагах
3. Мэргэжлээ зөв сонгох
4. Хорт зуршлаас ангид байх
5. Бусдыг хүндэтгэж байж бусдаар хүндлүүлэх тухай
6. Эерэг зөв нөлөөллийг бусдад түгээдэг байх
7. Өөрийгөө хөгжүүлэх, бусдын амжилт, зөв дадал арга барилаас суралцах
8. Хүн ажлыг голж болохгүй, хөдөлмөрч занд суралцах
9. Биеэ зөв авч явах
10. Бусдад өөрийгөө илэрхийлж сурах, нээлттэй байх
11. Орчинд дасах чадварт суралцах
12. Зөв хүрээллийг бий болгох,
13. Ялгаваргүй тэгш харилцаа үүсгэх, хүүхэд бүр тэгш эрхтэй талаар ярилцлаа
Хүүхэд бүрээс сонирхолтой асуултууд тавигдаж байсан ба хариулт бүр нь сургамж, зөвлөгөө хэлбэрээр явагдсан юм.Ирээдүйд зөв хандлагатай, зөв хүн болж хүмүүжих нь эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч бид бүхний хамтын ажиллагаанаас шалтгаалах тул "Хүүхдээ сонсьё, хамгаалъя" аянд нэгдэхийг нийт эцэг эхчүүддээ уриалж байна.Хүүхэд багачуудын минь гэгээн хүсэл мөрөөдөл бүхэн нь биеллээ олох болтугай.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГ