Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

ЗАСАГ ДАРГА М.БАЯРСҮХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

Засаг даргын орлогч:1. Засгийн газрын тогтоол, аймаг, сумын Засаг даргын албан даалгаврын дагуу Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах

2. Улсын төсөв, аймаг сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр арга хэмжээний гүйцэтгэлийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих

3. Байгууллага, багууд хоорондын хамтын ажиллагааг хангах, гадаад харилцаанд төлөөлөх

4. Олон нийтийн оролцоог хангах ажлуудыг төлөвлөгөөний дагуу үе шаттай зохион байгуулах, зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх5. Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах

Засаг даргын тамгын газар:1. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн талаарх асуудалд анхааран ажиллах

2. Төрийн албан хаагчдыг ажлын байранд хөгжих, хамт олноосоо суралцах нөхцөл боломжийг бүрдүүлж, үнэлгээний шударга зарчмыг баримталж ажиллах

3. ТАХ-ын өдөрлөг арга хэмжээг шинэлэг байдлаар зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах

4. Засгийн газрын бодлого шийдвэр, Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулж ажиллах

5. Гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэгт бэлтгэх, холбогдох төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах

6. Ажилчдын ажлын цагийн үр бүтээлийг сайжруулах, цаг ашиглалтад анхаарах

ЕБСургууль, Хүүхдийн цэцэрлэг:1. 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын чанар хүртээмжийг урд жилүүдийн үзүүлэлтээс дээшлүүлэх

2. Боловсролын газар, Сумын Засаг даргатай байгуулах гурвалсан гэрээний төслийг боловсруулж батлуулах

3. Байгууллагуудын дотоод үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг авч, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлж хамтран ажиллах

4. Боловсролын материаллаг орчныг хангах талаар судалгаа авах, судалгаанд үндэслэн шийдвэр гаргуулах

5. Багш, эцэг эх, хүүхдүүдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, хамтын оролцоотой ажлуудыг зохион байгуулах

6. Аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжиж буй "Сүү хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг ханган ажиллах.

Соёлын төв:1. Өвөл цагийн соёлын арга хэмжээний төлөвлөгөөг гаргахдаа бусад байгууллагууд, багаас санал авч нэгдсэн төлөвлөгөө боловсруулж батлах, хэрэгжилтийг хангаж ажиллах.

2. Секц дугуйлан явуулах цаг хугацааг хичээлийн цаг болон бусад секц дугуйлангийн цагуудтай давхардуулахгүй байхаар зохицуулалт оруулах.

3. Үндэсний ёс заншлыг агуулсан, хөдөлгөөний эвслийг дэмжсэн дугуйлан хичээллүүлэх

4. Байгууллага, баг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах

Эрүүл мэндийн төв:1. Магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлыг хангах

2. Байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах /эмчилгээ, хоол хүнс, ахуй/

3. Ажлын цагийн үр өгөөжийг сайжруулах

4. Хүний нөөцийн дутагдлыг 2023 онд багтаан 100 хувь арилгах арга хэмжээ авч ажиллах

5. 2023 оны 11 сарын 15 ны дотор малчдад эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулах.

6. Засгийн газрын бодлого шийдвэр, Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, биелэлтийг холбогдох хугацаанд гаргаж өгөх

7. Байгууллага, баг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах

зураг 1

зураг 2

files/esumd/230918123543_377814128_799821832142897_1499133502573201473_n.jpg

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА