Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

“БЭЛЧЭЭРИЙН БОЛОН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН УСАН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛ ЦАХИУРТ БАГТ ХИЙГДЛЭЭ

Сумын орон нутгийн хөгжлийн сан /Малын тоо толгойн албан татвар/-ын хөрөнгө оруулалтаар Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудад тус бүр нэг худгийг засварлахаар нийт 9.000.000 төгрөгийн санхүүжилтийг сумын ИТХ-аар шийдвэрлэсэн. Цахиурт багийн "Баянхошуу"-ны худаг засварын ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэлд Засаг даргын орлогч Л.Золжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 11 сарын 02 ны өдөр хяналт тавьж, хүлээн аваад байна.Тус худаг нь 2003 оноос хойш усны гарц муудсаар өдийг хүрсэн бөгөөд одоо 5 өрхийн 5-6 мянга орчим малыг ундаалахаар арвин устай болсон байна. Ажлын гүйцэтгэл: Газрын гүнрүү 5м, өргөн 3м ухаж, ханан хадыг ховхлон чулуун хана, амлагаа хийсэн. Онгоц шинээр тавьж, мал орохоос хамгаалж худгийг тойруулж хашаа барьж, цемент цутгасан. Мотороо зөөвөрлөхгүйгээр суурин тогтоож бэхэлсэн байна. Төслийг Цахиурт багийн малчин Ц.Төмөрбаатар ахлагчтай малчдын бүлэг хэрэгжүүллээ.

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА