Дундговь аймаг
Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 15 ны өдрийг "Ахмадын дуулах өдөр дуун цэнгүүн" болгон зохион байгуулах чиглэлийг хүргүүлсэнтэй холбогдуулан сар бүр ахмадуудынхаа үйл ажиллагааг дэмжин төрийн байгууллага, ААН үүд Ахмадынхаа холбоотой хамтран хуваарийн дагуу зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээг Сумын Соёлын төв, Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Залуучуудын мэндчилгээ, "Караоке"дууны тэмцээн, "Зөөлөн гартай сувилагч", "Би хэн бэ" хөгжөөнт тоглоомуудыг ахмадуудаараа тоглуулж нэгэн оройг хөгжилтэй өнгөрөөлөө.