Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төрийн албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан нэгнээсээ суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилготой "Төрийн албан хаагчдын өдөрлөг" арга хэмжээг зохион байгууллаа. Сумын Засаг дарга М.Баярсүх төрийн албан хаагчдадаа мэндчилгээ дэвшүүлж, төрийн албыг чадавхжуулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд нийгмийн баталгааг хангасан олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж буйгаа дурдсан юм. Арга хэмжээний хүрээнд: - ХААТ- ийн мэргэжилтэн, Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Баттогтох Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн ба- Байгууллагын соёл, харилцааны ёс зүй сэдвээр /МУ-ын зөвлөх багш Г.Мөнхтуяа/ - Харилцаа ба хандлага, хамт олныг эерэгжүүлэх нь сэдвээр /Гэрэлтэх ертөнц ТББ-ийн сургагч багш н. Санжаасүрэн/ нар сургалт зохион байгууллаа.Сургалт, мэдээллийн дараа хамт олныг нэгтгэх зорилготой Гар бөмбөг, Дартс зэрэг спортын арга хэмжээ, орой урлаг соёлын арга хэмжээгээр тус тус үргэлжилж спортын төрөлд амжилт гаргасан албан хаагчдаа шагнаж урамшуулсан юм.