Дундговь аймаг
Дундговь аймаг
Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил"-ийн хүрээнд Төрийн албан хаагчдаа чадавхжуулах, эх хэл үндэсний бичиг үсэг, өв соёлоо дээдлэх, олон нийтийг эх хэлээ сурахад уриалах зорилгоор Анхан шатны модуль сургалтууд явагдсаар байна. Сургалт өглөө 09:00-11:00 цагийн хооронд ЗДТГ-ын Иргэний танхимд, 14:00 цагаас Хүүхдийн цэцэрлэгийн танхимд "Босоо бичиг" төслийн хүрээнд ахмад багш Төмөрчулуун хичээллэж байгаа ба бусад цагуудад суралцах сонирхолтой хэн бүхэнд нээлттэй юм.Сургалт бүхэнд ач холбогдол өгч, цаг гарган албан хаагчдаа хамруулж байгаа ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ удирдлагууддаа, идэвхтэй байгаа албан хаагчдадаа чин сэтгэлээсээ талархаж байна.