Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДИЙН ДУНД ШАГАЙ ХАМАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалга гаргах тухай" захирамжаар үндэсний дээл хувцсаа сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гаригт өмсөж хэвших уриалга гаргасан билээ. Тус уриалгын хүрээнд соёлын биет бус өвийн 7-н ай савын хүрээнд зохион байгуулсан Шагай хамах тэмцээнд нийт 7 баг оролцсоноос 1-р байр Дөрвөн бэрх /ЗДТГ/2-р байр Таван эрдэнэ /Хүүхдийн цэцэрлэг/3-р байр Таван тансаг /ЕБСургууль/ нар тус тус байр эзэллээ. Идэвхтэй оролцсон нийт албан хаагчдадаа баярлалаа.