Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

СЭГ ЗЭМ УСТГАЛ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

Сумын Засаг даргын А/24 тоот захирамжаар “Малын сэг зэм устгалын ажлыг зохион байгуулах” ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй 2024 оны 03 сарын 21-29 ний өдрүүдэд Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудад ажиллалаа. УБ хотоос Маяти-краны ачааны 2 авто машин хөлслөн холбогдох сумдын удирдлагуудтай зөвшилцсөний дагуу орон нутгийн 4 цэгт 35 машин сэг зэмийг устгах ажил хийгдэж дуусаад байна. Сумын нийт хорогдол 04 сарын 01 ний байдлаар Адуу 1414, үхэр 396, хонь 6594, ямаа 6023 нийт 14427 мал хорогдсоноос адууны 78% буюу 1105, үхрийн 76% 300, хонины 81,2% буюу 5360, ямааны 86% буюу 5180 нийт 11945 сэг зэмийг цуглуулж устгалын ажил 86% тай явагдаж байна. Тус ажилд 7 төрийн албан хаагч, 10 иргэн, 3 суудлын авто машин, 2 маяти кран, малчдын ачааны 38 авто машин оролцсон ба 48 малчин өрх сэг зэмээ өөрсдийн хүчээр хогийн цэгт төвлөрүүлж, устгалын ажилд хамтран ажилласан байна.2024 оны 03 сарын 30 байдлаар устгалын ажлын зардал /хоол хүнс, түлш шатахуун, машины түрээс, ажилчдын цалин урамшуулал/ -д нийт 13.202.350 төгрөгний зардал гараад байна. 2024 оны 04 сарын эхний 7 хоногт дарж булшлах ажил хийгдэхээр төлөвлөөд байна.Орон нутгийнхаа бодлого шийдвэрийг үргэлж дэмжин ХАМТРАН АЖИЛЛАДАГ НИЙТ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА