Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

ЗҮҮН БҮСИЙН МИНИ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Дундговь аймгийн 2024 оны Зүүн бүсийн Мини волейболын аварга шалгаруулах тэмцээн Өлзийт суманд 4-р сарын 5, 6- ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд зүүн бүсийн 8-н сумын, 3-н насны ангиллын 200-аад тамирчид оролцож байгаа бөгөөд тус сумын ЕБСургуулиас А.Цэрэндэжид багштай 12 тамирчид оролцож байна. Тэмцээнд 13-14 насны эмэгтэй тамирчид хүрэл медалийн төлөө тоглоод хожигдсон ба 11-12 насны эрэгтэй тамирчдын тоглолтоор маргааш үргэлжилнэ. Нийт баг тамирчдад амжилт хүсье.

СУМЫН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ