Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумынхаа ХБИ- ийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, танин мэдэхүйн мэдээллээр хангах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоог хангах орон тооны бус зөвлөл, Сумын Амьжиргааг дэмжих салбар зөвлөлөөс Аймгийн Байгалийн музей, Ид шидийн орон, ХБИ ийн хөгжлийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцуулах аяллыг 2024 оны 04 сарын 11 ний өдөр зохион байгууллаа. Танин мэдэхүйн аяллын хүрээнд: 1. Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх2. Эмчийн үзлэгт хамруулах3. Хөгжөөнт тоглоом тоглуулах4. Орон нутгийн түүх агуулсан музейн үзмэртэй танилцуулах5. ХБИ- д чиглэсэн төсөл хөтөлбөрүүдтэй танилцуулах6. Холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа, үндсэн чиглэлийг таниулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.ХБИ - ийнхээ санал бодлыг сонсож, хамтран аялсан сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Билэг-Ариун, Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Энхдэлгэр, үйл ажиллагааг дэмжсэн Сумын Засаг дарга М.Баярсүх нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

СУМЫН ХБИ- ИЙН ЭРХ ОРОЛЦООГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ

СУМЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ