Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Дундговь аймгийн 15 сумын малын эмч, мэргэжилтнүүдийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, тус сумаас МЭТ- ийн дарга Д.Наранцэцэг, малын эмч нар оролцлоо.Сургалтаар Мал эмнэлгийн халдварт өвчний тандан шинжилгээ, хяналтыг сайжруулах чиглэлээр тархварзүйн ерөнхий ойлголт, хамрах хүрээ судалгааны үндсэн аргууд, мал амьтны өвчнийг сүргийн түвшинд оношлоход тархварзүйн мэдлэг ашиглах зэрэг сэдвүүдийн хүрээнд эмч мэргэжилтнүүдэд анхан шатны мэдлэг эзэмшүүлэв. Сургагч багшаар ХААИС-ийн мал эмнэлгийн сургуулийн багш, доктор, малын их эмч Б.Чимэдцэрэн, Оролцоот эпидемиологийн мастер багш Б.Энхтуяа нар ажилласан юм. Мөн сургалтын үеэр аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн М.Баянжаргалд оролцоот эпидемиологийн Үндэсний сургагч багшийн гэрчилгээг гардуулсан байна.

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА