Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

"ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ- НУТГИЙН ХӨГЖИЛ" УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

"Засаглалын менежмент- нутгийн хөгжил" удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 04 сарын 17-18 ны өдрүүдэд аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд орон нутгаас ИТХ, Төсвийн байгууллагын удирдлагууд, нийгмийн ажилтан, санхүү албаны төлөөллөөс бүрдсэн 10 төлөөлөл оролцсон юм. Зөвлөгөөн уулзалтын үеэр Аймгийн Засаг даргын 01 тоот "Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил" 02 тоот "Монгол үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших" захирамжуудын хүрээнд "Хүүхдэд ээлтэй Дундговь" Монгол дээлээрээ гоёж үндэсний өв, соёл уламжлалаа олон нийтэд сурталчлан таниулсан нөлөөллийн ажлуудыг тус тус дэмжин оролцлоо.Тус арга хэмжээний үеэр сумын Засаг дарга М.Баярсүх Аймгийн Цагдаагийн газрын Талархлаар, Сумын Соёлын төвийн эрхлэгч Ш.Отгонцэцэг Аймгийн Хүндэт тэмдгээр тус тус шагнагдсаныг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гардууллаа.Мөн удирдлагуудын дунд Волейбол, коронхолын нөхөрсөг тэмцээн зохиогдсон ба тус тэмцээнүүдэд оролцоог ханган амжилттай оролцлоо.

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА