Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР, ҮНЭН ЗОРИГТ, ЦОГТ ГАРАМГАЙ ХАРЦАГА Л.ПҮРЭВЖАВЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Улсын харцага цолтнуудын манлай бөх, Монгол улсын Өсөх идэр, Үнэн зоригт, Цогт гарамгай харцага Л.Пүрэвжавын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 4-р сарын 21 ний өдөр Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус барилдааныг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, Дундговь нутгийн нэрийг Монгол бөхийн түүхэнд тэмдэглэж, Монгол бөхийн босоо цагаан хийморийг өргөж яваа Манлай харцага Л.Пүрэвжавт талархал дэвшүүлээд Дундговь нутгаас Үндэсний бөхийн спортоор олон залуус хичээллэж, Улсын цолтой бөхчүүд олноор төрөн гарахыг хүсэн ерөөлөө.Тус бөхийн барилдааны Ерөнхий зохион байгуулагчаар Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар, Хамтран зохион байгуулагчаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЗДТГ, Монголын Үндэсний бөхийн холбоо, Аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан ба Дундговь нутгаас төрөн гарсан уртын дуучид нээлтийн үйл ажиллагаанд ая дууны цэнхэр хадаг өргөсөн юм. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх оролцсоноос Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэжээ.Шөвгөрсөн: Булган аймгийн Хутаг өндөр сумын харьяат Улсын начин Түмэндэмбэрэл. Архангай аймгийн Тамир сумын харьяат Аймгийн начин Төрболд нар шөвгөрч олон түмнээ баясгасан байна. Бөхийн барилдааны Түрүү бөхийн бай шагналыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Зандраабодь ивээн тэтгэн оролцсонд талархал дэвшүүлье. Нутгийн хүчтэн, улсын харцага цолтнуудын манлай бөх Монгол Улсын өсөх идэр, Үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавтаа спортын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн зорин ирсэн бөхөд хайртай нийт Дундговьчууд даа талархал илэрхийлье.Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА