Дундговь аймаг
Дэлгэрцогт сумын уугуул "Хулан хонгор" дуугаараа олны талархлыг хүлээсэн Дуучин Э. Мөнгөнчимэг ийн "Хулан хонгор" анхны бие даасан тоглолт үзэгч түмний сонорыг мялаасан сайхан тоглолт болж өндөрлөлөө. Тоглолтын үеэр Аймгийн ЗДТГ, Сумын ИТХ, Засаг даргын тамгын газар, Соёлын төв, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн төлөөллүүд нутгийн дуучиндаа хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийн амжилт хүссэн юм.Дуу хуурын өлгийн нутаг Дундговийн уран бүтээлчдийн маань авъяас билэг үеийн үед олонд түгсээр байх болтугай.