Дундговь аймаг
#Супер_аав#Супер_ээжДундговь аймгийн Засаг дарга 2024 оныг "Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан Хамтарсан баг, ЕБСургуулийн Хүүхэд хамгааллын зөвлөлөөс эцэг эхчүүдийн дунд "Хүүхэд бүрийн төлөө бид хамтдаа" өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд багш, эцэг эхчүүдэд хүүхэд хөгжлийн талаарх сургалт мэдээлэл, волейбол, даам, шагай хамах зэрэг спортын арга хэмжээ зохион байгуулагдах юм.Арга хэмжээний нээлтийн үеэр хүүхдүүд өөрсдийн сурч мэдсэн авьяас чадвараараа багш, эцэг эхчүүддээ бэлэг барьсан юм. Мөн хүүхдүүдээр өөрсдийн хийсэн хоол, цайгаа худалдан борлуулах боломжийг нь олгон санхүүгийн боловсрол олгож байгаа нь сонирхолтой байлаа.Оролцоог хангаж буй нийт багш, эцэг эхчүүд хүүхдүүддээ талархал илэрхийлье