Дундговь аймаг
Аймгийн Засаг дарга 2024 оныг "Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан Хамтарсан баг, Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хамгааллын зөвлөлөөс багш, эцэг эхчүүд, сурагчдын дунд "Хүүхэд бүрийн төлөө бид хамтдаа" өдөрлөг арга хэмжээг өнөөдөр буюу 2024 оны 04 сарын 26 ны өдөр зохион байгуулж байгаа билээ. Үйл ажиллагааны нээлт ЕБСургуулийн Хөгжмийн багш Б.Эрдэнэцэцэгийн найруулсан авьяаслаг хүүхэд багачуудын урлагийн тоглолтоор эхэлсэн юм. Хүүхэд нэг бүрийнхээ авьяас чадварыг хөгжүүлж буй багш танд талархал илэрхийлье.