Дундговь аймаг
Сумын Засаг дарга М.Баярсүх байгууллагуудын дарга, багийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүдэд хурал зарлаж дараах үүрэг чиглэлээр хангаад байна.
1. "Малчдын нэг өдөр" өдөрлөг арга хэмжээг 2024 оны 05 сарын 15 ны өдөр зохион байгуулах, зөвлөгөөний үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг хангуулах, малчдад зар, мэдээлэл хүргэх
2. Орон нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай хийх уулзалтыг 2024 оны 05 сарын 01 ний өдөр зохион байгуулах, тайлан мэдээллийн бэлтгэл ажлыг хангах
3. Хороо бүхий малчин өрхүүдийн судалгааг гаргаж, ногоон тэжээл тариалах үр будааг нийлүүлэх ажлыг зохион байгуулах
4. Хоршооны талаар ойлголтыг малчдад өгч, холбогдох мэдээллээр хангаж ажиллах
5. Шинэ Соёлын төвийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулж, 10 хоног дутам үр дүнг тайлагнан ажиллах
6. Сургуулийн сагсны талбайн тохижилтын ажлыг эхлүүлэх, талбай чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулах
7. Төрийн байгууллагууд сумын ИТХ-аар оруулах асуудлаа тодорхой болгох, бэлтгэх
8. Эрүүл мэндийн төвийн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулж холбох ажлыг эрчимжүүлэх
9. Сумын төвийн 50 иас дээш насны ахмадуудад гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах
10. Хортон мэргэчидтэй тэмцэх ажлын явцад хяналт тавьж, иргэдэд аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжөөр дахин ханган ажиллах зэрэг чиглэлийг хүргүүлж орон нутгийн тулгамдсан зарим асуудлын хүрээнд албан хаагчдын саналыг сонсож, үүрэг чиглэлээр хангаад байна.