Дундговь аймаг
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024" аяны хүрээнд Сумын ХАБЭА-н салбар зөвлөл, Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлтэй хамтран ажлын байран дахь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгын дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд хүргэн ажиллалаа. Үзлэг шалгалтын явцад байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийгдсэн ба эрсдэлтэй, эрсдэл өндөр гарсан байгууллагуудад хариу арга хэмжээ авч ажиллах талаар хугацаатай даалгавар хүргүүлэхээр боллоо.Эрсдэлгүй ажлын байр ажилтан таны баталгаа